Хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болж “Чайна бой” гэх нэр хочыг зүүх болоод байгаа УИХ-ын дэд дарга С.Баярцогт Монгол төрийн өндөр албан тушаалыг 20 гаруй жил тасралтгүй хашсан. Энэ эрхмийг гадаад паспорт дээрээ “Хятадын Монгол” гэж тэмдэглүүлж, сая долларыг ард түмнээсээ нууж, татвараас зугтаалгах юм гэж хэн санах билээ.
“Монгол төр зүтгэж байгаа хүндээ халтай бус зүтгэж байгаа хүн нь төрдөө халтай байвал яах вэ, “Шударга байцгаая л даа” гэж ярьдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар огт дуугарахгүй байгаа нь ард түмний гайхшралыг хамгийн их төрүүлж байгаа.
Сая долларын асуудлыг бол монголчууд нэг их тоох хүмүүс биш. Харин Монгол эх орноо Хятадынх гэж бүртгүүлсэн төрийн түшээдээ гомдож дургүйцэж буй хүн олон. Тиймээс ч түүнд “Чайна бой” /хятад жаал/ гэх нэр хочыг өгсөн биз.
Гадаадын банкинд нуусан сая долларыг нь манайхан ч сайндаа бус олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид олж тогтоосны дараа Оюутолгойн гэрээг цээжээрээ хамгаалж, Үйлдвэрчний эвлэлийн “босоо” С.Ганбаатарыг мэдлэггүйгээр нь дуудаж явсан хүн “би мэдлэггүйгээсээ боллоо” хэмээн шалдаа буух юм гэж хэн санах вэ.
УИХ-ын дэд дарга хэмээх төрийн өндөр албыг хашиж байгаа хүн бараг 5 жил шахуу хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж гадаадад данстай байсан нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. Хууль тогтоох дээд байгууллагын дэд дарга нь өөрөө хууль зөрчсөн хамгийн том факт. С.Баярцогт хамгийн гол нь тэр мөнгийг ямар эх үүсвэрээс олсноо тайлбарлаж, гадаадын обшор бүсийн дансыг хамтран эзэмшдэг гурван найзаа нэрлэх хэрэгтэй. Ард түмэн бараг гадарлаж байгаа даа. С.Баярцогттой хамт данс эзэмшдэг найз нарынх нь нэг нь ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг ч байж магадгүй юм.
Монголын ард түмэн С.Баярцогтыг Оюутолгойгоос авилга авсан байж магадгүй гэж харддаг нь нууц биш. Монголын ард түмний өмч болох байгалийн баялаг эрх мэдлийн өндөр оргилд байгаа цөөхөн хүмүүст бус Монголын ард түмэнд ач буянаа өгөх учиртай. Хэрвээ Оюутолгойн гэрээнд эргэж харах, засч сайжруулах зүйл байгаа бол Монголын ард түмэн заавал С.Баярцогтоос асуух албагүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн итгэлт найз нарын нэг, хуучин соцдек, Алтангадасын аравнайлсан бурхан, Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Үүнийг буруутгах гэсэнгүй. Сайн муу болсныг нь ард түмэн дүгнэнэ. Монгол Улсын Сангийн сайд атлаа нэг муу хувийн компанийн рекламанд ичих ч үгүй тоглож байсан. Улмаар Швейцарын банкинд нуусан сая доллар нь илэрсэн ч “гүлдийгээд л” суугаад байгаа нөхөр. Төрийн дор татвар буй. Татвараа нуун дарагдуулсан ямар ч улсын иргэн хуулийн хариуцлага хүлээдэг. Харин манайд бол үгүй юм. Үгүй ч гэж дээ. Дургүйг нь хүргэх юм бол хөлийг нь гозолзуулаад ачаад явчихдаг, дуртайгаа хамгаалаад аваад үлдчихдэг юм байна. Шударга Ерөнхийлөгч ахтай, Алтангадас фракцын хамгаалалттай хүн хууль зөрчиж болдог юм байна. Сая долларыг ямар эх үүсвэрээс олсоноо С.Баярцогт Монголын ард түмэнд тайлагнаагүй. Данс хамтран эзэмшдэг найз нараа нэрлээгүй. Хэрвээ С.Баярцогтыг “ачвал”, өөрсдөө дагаад ачигдана, авилгын аалзны хоёр дахь том сүлжээ ил болно гэхээс тэд үхтлээ айж байна. Тэгэхээр С.Баярцогт “Авилгын Загалмайлсан дүү” болж таарах нь. Дүүгээ ах нар нь хамгаалалгүй яах вэ.
С.Баярцогтын 1 сая доллараа мартаж нуусныг, Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианаар мартагнуулна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. С.Баярцогт хичнээн мөнгөтэй байлаа ч Монголын бүх сайт, сонинуудад мөнгөөр бороо оруулж, мөрөө баллаж чадна гэвэл худлаа. Монгол Улс чинь хуультай, Ерөнхийлөгчтэй, Ерөнхий прокурортой, бас Авилгатай тэмцэх газартай Бүрэн эрхт тусгаар тогтносон улс. Сая долларыг авилгаар авсан байж магадгvй гэсэн сэжиг хүн бүрт байгаа тул Швейцарийн банкинд хийгээд мартчихсан тэр их мөнгийг ямар эх үүсвэрээс олж гадаадад гаргаж нуусныг нь С.Баярцогтоос өөрөөс нь асуумаар байна. Ийм зоригтой эрхэмvvд байна уу, Элбэгдорж ерөнхийлөгчөөс, Алтанхуяг сайдаас, Авилгалтай тэмцэх газраас, Хурцаас, Дорлигжаваас асуумаар байна.
Ард түмнээ аймшиггүй муухай хуурсан С.Баярцогт үнэхээр “Чайна бой” биш л юм бол шударгаар УИХ-ын гишүүнээс өөрөө түдгэлзэж, шалгуулах хэрэгтэй. Авилга ардчиллыг муухай харагдуулдаг бол С.Баярцогт Ардчилсан намыг муухай харагдуулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
huuli hun byhend igil uilzilbel goe haragdana
Баярцогтыг шууд шоронд хийх хэрэгтэй.... Түүнийг шоронд байгаа монголчууд хэн болгохоо мэднэ.