УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас хуралдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэнэ.
09.00 цагаас:
1. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.
2. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
3. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/:Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ танилцуулна;Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
4. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН танилцуулна;Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
5. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна;Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ХУУЛЬ, ТОГТООЛ:
Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль;
“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль.
Сэтгэгдэл ( 0 )