“Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих болоогүй” гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын 24 гишүүн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Энэ талаар мэдээлэл хийснээс хойш олны анхаарлыг татах болсон юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараас хуулийн төслийг хэзээ өргөн барих талаар тодруулахад “Энэ хуулийн төслийг боловсруулаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комиссын саналыг авахаар өгсөн.

Хууль зүйн яамнаас санал нь ирсэн. Улсын ерөнхий прокурорын газраас санал нь ирээгүй байгаа. Бид тэднээс санал ирэхийг сар гаруй хүлээчихлээ. Ямартай ч саналаа ирүүлбэл хуулийн төслөө өргөн бариад цааш явах болно” гэв.

Хууль зүйн яамны зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд санал ирүүлсэн. Х.Тэмүүжин сайд хэлэхдээ “Өршөөл үзүүлж болно. Гэхдээ 4-5 төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байгаа юм. Хүн худалдаалах, хар тамхи борлуулах, авлига, албан тушаалын хэрэгт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөнгө угаах гэмт хэрэгт өршөөл үзүүлмээргүй байна. Бусдыг нь өршөөх эсэх нь нээлттэй” гэсэн юм.
Ямартай ч олон нийтийн хүлээлт үүсгээд байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариагүй учир хаврын чуулганд амжиж хэлэлцэн батлах эсэх нь эргэлзээтэй болж байна.

Монгол Улсад байгаа 7000 мянган хоригдлоос 3000 орчмыг нь уг хуулийн төслийг баталбал чөлөөлнө. Гэхдээ тодорхой хэмжээнд ялаа эдэлсэн, өөрийнхөө алдаанд дүгнэлт хийж байгаа, хамгийн гол нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хүмүүс энэ хуульд хамрагдах боломжтой.

Мөн хөнгөн, хүндэвтэр гэмт хэргээр ял эдлэгсэд зуун хувь өршөөгдөнө. Түүнчлэн гурван жил хүртэлх ялтай үлдэж байгаа хүнд гэмт хэрэгтнүүдийг хамруулах юм.

Гэхдээ хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдээд эдлээгүй ял нь гурван жилээс илүү бол үлдсэн ялынх нь 50 хувийг өршөөлд хамруулах ажээ. Ц.Оюунбаатар, Л.Цог нарын гишүүнийг хуулийн төсөл боловсруулсан талаараа ярихад МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан гэж шүүмжилсэн.

Харин Хууль зүйн яамны зүгээс авлига болон албан тушаалаа ашигласан бол өршөөл үзүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж буй хүмүүс өршөөгдөхгүй гэсэн үг. Улсын төсвөөс жилдээ 12 тэрбум төгрөгийг шоронд хүмүүжиж байгаа иргэдэд төсөвлөдөг байна.

Нэг ялтанд өдрийн норм болох 10650 төгрөг, өвөл зуны хоёр ээлжийн 200 мянган төгрөгийн хувцас гаргадаг аж. Ийм хэмжээний зардлыг төсвөөс гаргахын оронд тэд­гээр хүмүүсийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь хамгийн оновчтой хувилбар гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaya(66.54.88.133) 2013 оны 07 сарын 04

orshoolin xuuli gargaxig sanaachilsan erxen gishvvd TS.OYUNBAATAR L.TSOG ta bvgded bayrlalaa xongowtor yltai xvmvst orshool vzvvlne gedeg chn estoi zow bodol shv. ene ondoo bagtaaj orshoolin xuulia xeregjvvlerei gj xvssen erooe!

0  |  0
ариунбуян(202.55.191.35) 2013 оны 06 сарын 06

Өршөөлийн тухай хууль энэ маш зөв хийгээд цаг үеээ олсон шийдвэр гэж бодож байна мөн хууль зүйн байр суурь зөв гэж үзэж байна

0  |  0
Top