Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр, маргааш хоёр өдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана. Тэрбээр өнөөдөр Дархан-Уул аймгийн удирдлагуудтай уулзахын зэрэгцээ "Wifi hot spot" компанийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна.
Мөн "Алтан Тос" ХХК-ийн ургамлын тосны үйлдвэр, “Эрэл” цементийн үйлдвэрийн ажилтай танилцахаас гадна Дарханы ДЦС-ийн ажилтнуудтай уулзана. Түүнчлэн Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийгээд Сэлэнгэ аймаг руу хөдлөнө.
Сэтгэгдэл ( 0 )