Автобус, троллейбусыг НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн тосөл болон "Тогтоолд нэмэлт өөрчлөл оруулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Яг одоо нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийж байна.  

Уг хуулийн зохицуулалтаар 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус хууль батлагдвал 2016 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нийтийн тээврийн хэрэгсэл оруулж ирвэл татвараас чөлөөлөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top