Б.Баабар: Монголд 450 тэрбумын багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ…

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Иргэн О.Эрдэнэсолонгийг нэрийн дансаараа “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээлсэн. О.Эрдэнэсолонго нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн аж. Энэ толгой эргэм мөнгөний талаар нэр нөлөө бүхий хүмүүс байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.

Тухайлбал нэрт нийтлэлч Б.Баабар твитер хуудсандаа “Ийм их мөнгөөр юу хийж болох вэ гэж яаран тооцоо хийснээс энэ тоо үнэн үү гэж эхэлж дэнсэлмээр санагдана. Энэ тоо эргэлзээ төрүүлэв. Хагас тэрбум доллар байх гэж үү? Тэрбум доллартай хүмүүсийг Форбас сэтгүүлээс тодруулдаг. Дэлхийд ийм мөнгөтэй хүн 750 байгаа. Америкт 300 мянгаар дажгүй хаус авна. Нэтээр ороод шалга. Тэгэхээр 1200 хаус авах мөнгө гэхээр энэ тоо худлаа. Монгол улсын нийт төсөв 1999 онд 280 сая доллар байсан. Тэрнээс хоёр дахин их байх гэж үү? Орон андуурсан байхаа. Би л лав тоонд нь үнэмшихгүй байна.

Сумын төсөв 100 сая байдаг гэж бодохоор бараг 500 сумын жилийн төсөв байх гэж үү? Монголын бүх намын мөнгөний нийлбэр яаж ч бодоод үүний хаана нь ч хүрэхгүй. Худлаа байхаа. Зуутын доллараар сая доллар нэг дипломат цүнх болно. Тэгэхээр 500 чемодан буюу зуутаар бүтэн ачааны машин болно. Монголд тэрбум долларын эргэлттэй гуравхан банк бий. Хичнээн далд байгаад Монголд ийм багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ” хэмээн жиргэсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрөө: Ямар ч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье. Миний хань ч ийм мөнгө мэдэхгvй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй” хэмээжээ. Дээрх эрхмүүдийн хэлж байгаа үнэн бол энэ нь Монголд яригдаж буй хамгийн том мөнгө, гүтгэлэг болж таарах нь.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo9chin(122.201.18.148) 2013 оны 06 сарын 08

yahav dee mungun guilgeenii dun l baihgui daa yugii n oiigoj yadaadbaigaa en 100 terbumiig oruulj gargahad 200 bolood l yavchih n sh dee Bolovsroliin salbariin mungiig l uuriin yum shig erguulsen n oilgomjtoi ene met mongol ardiin namiinhnii ginjin urval heden jilurgeljilne dee

0  |  0
samdag(49.0.200.245) 2013 оны 06 сарын 06

yahav dee 350 saya tugrug gevel hend ch bj l bdag mungu harin 350 saya dollor geheer l uhaand bagtahgui yum daa

0  |  0
samdag(49.0.200.245) 2013 оны 06 сарын 06

yun soliotoi yum be naadah chine eruul uhaantai hun heleh too mun uu?? yamarch bsan soliotoi hunii ugeer nuguu Temuujin metiin hulduunuud ajilaa aldaad shalgana daa haraad bgaarai

0  |  0
BAYR(203.91.117.4) 2013 оны 06 сарын 06

YAHAW TOM HUGJILTEI ORNUUT HIWSIIG UGAAH TUMPUNTEI BJ BOLNO. MANAID YACH HICHEEGEED HESEGCHLEN UGAAHAAS UUR ARGA BAIHGVI BH

0  |  0
BAYR(203.91.117.4) 2013 оны 06 сарын 06

ER NI TEGEED YAMAR CH TENEG HVN HIWSIIG TUMPEND UGAAJ BOLDOGGVI GEDGIIG MEDEH BH

0  |  0
BAYR(203.91.117.4) 2013 оны 06 сарын 06

gehdee 4 jiliin hugatsaand orj garsan mungu yum bish vv. 1 dor bish teheer jild 110terbum. sard 10terbum. 10 honogt 3 terbum 1 honogt 300say. boloh yum bish vv ain. tegeed bas naashaa tsaashaa shiljuuleg yawagdaad geheer bolno sh dee. tom tom kompanuud ergeldvvldeg l mungu yum bish vv ain. barag bh bolomjtoi yum bish vv. HEWSIIG BVTNEER NI UGAAHAD JAAHAN BERHSHEELTEI L DEE HARIN HESEGCHLEN UGAAWAL AMAR BDAG SH DEE

0  |  0
ft(202.126.91.177) 2013 оны 06 сарын 06

Tumpend hivs ugaadaggui gej goyo heljee arai l barimjaagui yum yarih yum

0  |  0
Top