Н.Хүрэлбаатар маргааш эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжилж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Н.Хүрэлбаатарын бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал хийж, Н.Хүрэлбаатарын мэдэгдэлийг хүргэлээ. Уг мэдэгдэлд “Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн байгууллагаас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, ажлаа орхин маргааш өдөр эх орондоо очихоор боллоо.

Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм” хэмээн дамжуулсан байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(98.206.10.166) 2013 оны 06 сарын 07

Ene chin kino jujigchin biluu

0  |  0
bi l bn(202.9.47.133) 2013 оны 06 сарын 06

Zugtaagaagui ee hezee ch tiim hun bish!

0  |  0
Boldoo(211.177.245.239) 2013 оны 06 сарын 06

Naiz ni sanaa zovj baina daa. Songuuliin show hiichih biidee.

0  |  0
Top