Төрийн бус байгууллагууд Ц.Элбэгдоржийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Ардчилсан намынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа өнөөдөр хийлээ. Уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайнбаяр нар оролцож мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч энэ хугацаанд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагааг дэмжиж хөдөлгөөнүүд байгуулагдан аян өрнүүлж буйг дуулгалаа. Тухайлбал, залуучууд эв санаагаа нэгтгэн “Like” аян өрнүүлснээр Монгол орны өнцөг булан бүрээс залуучууд нэгдэж авлигаас татгалзах, архинаас татгалзах, оюутны 70 мянгыг дэмжих зэрэг таван чиглэлийн уриалга дэвшүүлээд байгаа. Удахгүй Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос “Ерөнхийлөгчид дайх миний санал” хэлэлцүүлгийг өрнүүлж, залуучуудад төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй, Ерөнхийлөгчийн оролцоо ямар байх вэ гэдгийг энэхүү арга хэмжээний хүрээнд тодруулж, хүргэх юм байна. 

“Цахим өртөө” холбооны ТУЗ-ийн дарга Д.Сайнбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэр нь хамтран ажиллах санамж бичгийг байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол гадаад дахь монголчууд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлдэг эрх зүйн орчинг бий болгохыг хүссэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амласнаа биелүүлж, өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиас эхлэн гадаад дахь монголчууд саналаа өгч иргэний эрхээ баталгаажуулах болсон. Тиймээс бид 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаар болж санамж бичгийг хоёр дахь удаагаа байгуулан ажиллах болж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд ирэх 2016 оны УИХ-ын сонгуулиас эхэлж гадаад дахь монголчууд интернэтээр, шуудангаар саналаа өгөх бололцоог бий болгох зорилго тавьсан гэлээ. 

Судалгаагаар Монгол Улсын нийт иргэдээс 180 мянга орчим иргэн гадаад орнуудад ажиллаж амьдардаг тухай мэдээлэл байна. Тэдгээрээс хамгийн олон нь БНСУ-д ажиллаж, амьдардаг аж. 
Мөн энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа илэрхийлж  Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Монголын Улс Төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, Салхит шувуу ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих “Төмөр сан”, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо, Монголын хил хамгаалалтанд туслах холбоо, Сонгогчдын эрх ашгийг хамгаалах “Урагш дэвших холбоо” холбооны удирдлагууд Ардчилсан намын ЕНБДарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, мөн уриалга гаргалаа. Онцлоход, хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан дээрх төрийн бус байгууллагуудын хувьд зөвхөн Албан бус эдийн засгийн нэгдсэн холбоо нэг сая орчим иргэнийг эгнээндээ нэгтгэсэн байдаг бол Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэтгэсэн 21 аймагт салбарт зөвлөлтэй юм байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол Монголыг дэлхийд таниулсан, Монголыг хөгжилд хөтөлсөн Ерөнхийлөгч. Дахин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах нь Монгол оронд хөгжил дэвшлийг авчирна гэж үзэж байна. 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.130) 2013 оны 06 сарын 07

одоо нийгэмд шинийг хийж чадах хүн хэрэгтэй шинэ ерөнхийлөгч маань эмэгтэй хүн байх болно

0  |  0
зочин(203.194.114.130) 2013 оны 06 сарын 07

Удвал хүн амын хамгийн ядарч яваа хэсгийн амьдралтай танилцаж байгаа нь масст таалагдаж байна амжилт хүсье

0  |  0
зочин(203.194.114.130) 2013 оны 06 сарын 07

Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цэгцлэх цаг болсон Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр

0  |  0
зочин(203.194.114.72) 2013 оны 06 сарын 06

Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цэгцлэх цаг болсон Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр

0  |  0
Баатар(210.101.131.232) 2013 оны 06 сарын 06

“Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл” Ерөнхийлөгчөө дэмжье.

0  |  0
Top