Х.Тэмүүжин: О.Эрдэнэсолонгын мөнгө дөрвөн жилийн хугацаанд эргэлдсэн

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Шинээр батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжин байр сууриа илэрхийллээ.

 -Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль саяхан батлагдсан. Энэ төрлийн гэмт хэрэг ар араасаа илэрсээр байна. Шалгагдаж буй хэргүүдэд шинэ хууль эрх зүйн орчин нөлөөлөх үү?

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн эцсийн найруулгыг хийсэн. Гэвч энэ хууль албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байна. Хуучин хуулийн хүрээнд мөнгө угаахтай холбоотой цөөнгүй хэргүүд шалгагдаж байгаа.

Өчигдөр цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байх. Шалгаж байгаа хэргүүдээс томоохон гэгдэх гурав дөрвөн хэргийг нь задалж хэлж байх шиг байна лээ.

 

-Хуульд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний гүйлгээг хянахаар тусгасан гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулбал?

-2006 оноос хойш үйлчилж байгаа хуучин хуулиар 20 саяас дээшхи гүйлгээг хянаж байгаа. Шинэ хуульд энэ босго хэвээрээ үлдсэн. Энэ нь олон улсын стандарттай нийцэж байгаа. Гэхдээ бид олон улсын байгууллагуудын шаардлагыг бүрэн хангаагүй байна. Хуучин хуулиар Монгол Улсад хийгдэж байгаа гүйлгээ гадны байгууллагаар хянагдаж байсан. Шинэ хуулиар энэ зохицуулалтыг болиулсан. Тэгэхээр одоо Монгол Улсын холбогдох байгууллагууд хянадаг. Зөвхөн гэрээний дагуу мэдээлэл солилцдог байх юм. Тиймээс шинэ зохицуулалтаар гадны байгууллагууд Монгол Улсын иргэний мөнгийг хянахгүй, монголчууд өөрсдөө хянана. Гадны хууль сахиулах байгууллагуудад "Бид хууль эрх зүйн орчноо олон улсын стандартад ойртуулсан. Бидэнд итгэ" гэдэг шаардлагыг тавьж байгаа.

 

-20 сая төгрөгийн босгын хувьд эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед хэр зохимжтой тоо гэж үзэж байна вэ?

-Олон улсын жишиг шүү дээ. Зарим улсад энэ босго 5000 доллараас эхэлдэг. 20 сая гэдэг бол ерөнхийдөө өндөр босго шүү дээ.

 

-Германд байгаа Элчин сайд мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл бий. Энэ талаар?

-Энэ нь Монгол Улс мөнгө угаах болон энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчноо сайжруулахгүй бол танай улстай холбоотой гадна дотно хийгдэж байгаа бүх гүйлгээг хянана гэсэн дохиог үзүүлж байна. Тэгэхээр бид "Уучлаарай, та манай мөнгийг хянахгүй. Бид өөрсдөө хяначихъя. Тиймээс Монгол Улстай холбоотой гүйлгээг зүгээр орхи" гэдэг байдлаар хууль эрх зүйн орчноо сайжруулж байна.

Хэрэв бид хууль эрхзүйн орчноо сайжруулахгүй бол Монгол Улсаас гадагшаа, гаднаас Монгол руу урсаж байгаа бүх гүйлгээ хяналтад орно гэсэн үг. Иймээс гадны хууль хяналтын байгуулагад хянуулах уу, эсвэл дотооддоо хууль эрх зүйн орчноо сайжруулаад итгэлцэх үү гэдэг сонголтын өмнө ирсэн. 

Хэрэв бид хууль эрх зүйн орчноо сайжруулаагүй байсан бол зургадугаар сарын 15-наас хойшхи манай бүх гүйлгээ царцаж, удааширч бизнест таагүй нөхцөл байдал үүсэх байсан.

 

-Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийг шалгаж байгаа асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. О.Эрдэнэсолонго хэмээх эмэгтэй саатуулагдан шалгагдаж байгаа. Багагүй хэмжээний долларын болон төгрөгийн гүйлгээ гурван банкин дахь дансаар нь орсон.

 

-Гэхдээ уг мөнгө нэг удаагийн гүйлгээгээр орсон мөнгө биш биз дээ?

-4 жилийн хугацаанд эргэлдсэн мөнгө. Мөнгө угаасан гэмт хэрэг үү, өөр төрлийнх үү гэдгийг нь тодорхойлоогүй байна. Одоогоор ямар учиртай мөнгө эргэлдсэн бэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа.

 

-Яагаад заавал хорьж шалгаж байгаа юм бэ. Гадуур шалгах боломжгүй байсан юм уу?

-Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор ийм л нөхцөл байдал байгаа. Ардын намынхан ч гэсэн санаачилга гаргаад өргөн барьсан хуулиудыг хурдхан шиг батлаад өгвөл хүний эрх хангагдах эрхзүйн орчинд очно шүү дээ. Өөрсдөө хууль батлахад саад хийгээд байгаа мөртлөө хоёр үзүүртэй зүү шиг нөгөө талд нь өөр зүйл яриад байж болохгүй.

 

-Шалгагдаж байгаа хүний нөхөр нь УИХ-ын гишүүн гэдгийг цагдаагийн байгууллага зарласан нь хэр зохимжтой зүйл вэ. Зарим хүмүүс үүнийг буруу гэж үзэж байна?

-Цагдаагийнхан ямар мэдээлэл өгснийг би өөрөө үзээгүй учраас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мөнгө угаахтай холбоотой болон сонирхлын зөрчлийн хуулиар тодорхойлсон улстөрийн нөлөө бүхий этгээдүүдэд УИХ-ын гишүүн, сайдууд бүгд орж байгаа. Энэ нөлөө бүхий этгээдүүдийн хамааралд байдаг этгээд учраас эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа юм. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэнийг ч буруутан гэж үзэхгүй.

 

-Ийм их хэмжээний мөнгөний талаар Ё.Отгонбаяр гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй байсан?

-Үүнийг АТГ-аас тодруулах хэрэгтэй байх.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.18.173) 2013 оны 06 сарын 09

зөвөө зөв Ху намын үед бол ийм хэргүүд таг чиг дарагдаад л өнгөрнө шдэ ард нь ард олон бид өлсөөд л өлсөөд л

0  |  0
zochin(122.201.18.6) 2013 оны 06 сарын 06

Mergejliin hymyys d handaj shalguulbal zygeer dee; helmegdshih bii dee--------------------------- --------

0  |  0
zochin(122.201.18.55) 2013 оны 06 сарын 06

Mergejliin hymyys d handaj shalguulbal zygeer dee; helmegdshih bii dee--------------------------- --------

0  |  0
zochin(122.201.18.179) 2013 оны 06 сарын 06

Jisnee ni 50”o dollortoi hyn ergeldyyij dansan daa hiigeed l abaad l” hiigeed l abaad l baisan baihdaa ;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;; sain l hyanaasai daa Said mini

0  |  0
zochin(85.218.60.11) 2013 оны 06 сарын 06

20 say aas deesh genuu?yu gesen ug behun gadaadad hyryy hymsaa hygalan baij olson hedigee eh oron ryygaa yabyylj bhad 20 say tugruguus ih bolchihiin bol tgeed yahiin?20 sayaas deesh mungutei baij bolohgui bolj bnyy huue

0  |  0
zochin(124.158.94.35) 2013 оны 06 сарын 06

temuujin saidaas asuuj todruulax zuiluud bgaa. MIAT bolon bas bus AN iin nuxduudiin ners orson xuuli bus gemt xerguudiin talaarx medeelel ee xediid il gargax ve? Shudraga baitsgaaya.

0  |  0
Top