Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжилж байгааг албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Н.Хүрэлбаатарын бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал хийж, Н.Хүрэлбаатарын мэдэгдэлийг хүргэлээ. Уг мэдэгдэлд “Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдрийг хүртэл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн байгууллагаас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, ажлаа орхин маргааш өдөр эх орондоо очихоор боллоо.
Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм” хэмээн дамжуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Төр гэж бүр самуурчээ. энэ хүнийг бараг гадаадад гараад оргон зайлаад ор сураггүй болсон мэт юм л яриад байсан биз дээ. Ардчилал нэрийн дор нэг талыг барьсан жинхэнэ хэлмэгдүүлэлт явагдаад байгаа юм биш үү.