Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Турк, Тайланд, Индонез, Афганистан зэрэг долоон оронд Монгол Улсын ЭСЯ, консулын газар байгуулах асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд танилцууллаа.
Харин гишүүд элчин сайдын яамдын хангамж, төсвийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Цаг нь болсон газруудад нэг, нэгээр нь консулын газар нээх хэрэгтэй. Цаана нь иргэдийн төсвийн мөнгө зарцуулагдаж байгаа болохоор сайн судалж, хаана нээхээ шийдэх хэрэгтэй. Тухайлбал АНУ цэргээ татаж байгаа, аюултай оронд тооцогддог Афганистанд ЭСЯ байгуулах цаг нь болоогүй" гэв.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манай улс баян байсан бол бүх улсад консултай байх бололцоотой. Аль болох олон газар консулын газраа нээх хэрэгтэй. Гэхдээ манай консулын газрын ажилтнуудын сэтгэл дутаад байна. Архи уудаг, ажлаа хийдэггүй гээд сонсогдож л байдаг" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )