Ерөнхий сайд цаг үеийн асуудпаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж асуудлаар эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж,  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. НӨАТ-аас чөлөөлөх гурван хуулийг баталснаар УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Харин үдээс хойш 15.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд мэдээлэл хийхээр болсон байна. Энэ удаагийн мэдээлэл нь тогтсон сэдэв байхгүй бөгөөд цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулах аж. Уг хариулгын дараа дээрх гурван хуулийн эцсийн найруулгыг сонсгохоор төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top