Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгод эрүү үүсгэн шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Нийслэлийн Прокурорын газар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын талаар мэдээлэл хийж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хорьсон билээ. Тэрбээр нөхөр Ё.Отгонбаярынхаа “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн юм. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршуулсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Тиймээс УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас Ё.Отгонбаяр, О.Эрдэнэсолонго нарт Эрүүгийн хуулийн 166, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн 270-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хэрвээ энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих юм байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hmm(122.201.18.227) 2013 оны 06 сарын 07

Said baihdaa tenderiig budliantuuldag baisniig shalgaarai.

0  |  0
JAGAA(182.160.59.89) 2013 оны 06 сарын 07

MANAI NAMIIN NOXDYYD YU GEECH YUM BOLOOD BAINA DAA niimka SAID BAS L XEL AMAND OROOD BAISAN bid IIM XVMVVSEER udirduuldag BAISAN GEJ VV yanaa yasan AIMAAR XVMVVS VE

0  |  0
Top