Ц.Элбэгдорж бол замын дундаас ороод ирсэн улстөрч биш

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.

 -Монголчууд төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай цаг үед ирээд байна. Та УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гээд хариуцлагатай албыг хашиж байсан хүн. Үндсэн хуулиар олгогдсон боломжийг ашигласнаар ард түмэн хожино гэж та хэлж байсан. Үндсэн хуулийн боломж гэж юуг хэлээд байна вэ?

-Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг найман жил болгох хэрэгтэй гэдэг юм. Үнэндээ 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын их хурлын депутатууд үүнийг тооцож Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэг удаа улиран сонгогдохыг зөвшөөрч хуульчилсан байдаг. Энэ хуулийн дагуу П.Очирбат, Н.Багабанди нар хоёр улиран сонгогдож байсан. Тийм учраас Үндсэн хуулийн энэ боломжийг ашиглаж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө дахин сонгоё гэж байгаа юм. Ц.Элбэгдоржийг улируулан сонгосноор монголчууд бид л хожино. Яагаад гэвэл тэр сонгуулийн маргааш л ажлаа үргэлжлүүлээд явах хүн. Ерөнхийлөгчийн албатай танилцах, суралцах ямар ч шаардлага түүнд гарахгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гээд дэлхийн томчуудтай танилцана гэх зовлон алга, Харин ч тэд баяр хүргээд шууд л утасдах байх. Тэртэй тэргүй танил болчихсон хүмүүс. Энэ бол том боломж, Цахиагийн Элбэгдоржийн давуу тал.

-“Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриаг албан тушаалаа ашигласан, хууль зөрчсөн үйлдэл гээд МАН-ынхан яриад байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Уг нь ойлгож ядаад байх зүйл байхгүй л баймаар юм. Ардчилсан “Ерөнхийлөгчөө дэмжье” гэсэн уриа бол Ардчилсан намын сонгуулийн уриа болохоос Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа биш шүү дээ.  Ардчилсан нам Ерөнхийлөгч байсан хүнийг дахин дэвшүүлж байгаа болохоор ийм уриатай сонгуульд орж байна. 2009 онд “Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө” гэж сонгуульд орсон. Мэдээж Ардчилсан нам шинэ хүн дэвшүүлсэн бол бусад намууд шиг нэг уриа дэвшүүлж л таараа.

“Ерөнхийлөгчөө дэмжье” гэдгийн  цаад агуулгыг хамгийн товчоор хэлэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөө дэмжиж түүний хэлсэн, ярьсан, хийсэн, хэрэгжүүлсэн, эхлүүлсэн  бүхнийг нь үргэлжлүүлж үр дүнг нь үзье гэж байгаа юм. Ц.Элбэгдорж  өнгөрсөн дөрвөн жилд авлига  хээл хахуультай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх эрх мэдлийг боловсронгуй болгох, иргэний шууд оролцоог нэмэгдүүлэх, улс үндэстний аюулгүй байдлыг хангах, архидан согтуурахтай тэмцэх, Ашигт малтмалын лицензийг зогсоох, ахмадаа ачилж, эхчүүд, эмэгтэйчүүд, оюутан залуус, хүүхэд багачуудаа дэмжих, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж олон улсын нэр хүндийг дээшлүүлэх  гээд олон чухал ажлуудыг хийсэн, эхлүүлсэн. Үүнийг монголчууд төдийгүй дэлхий мэдэж байгаа. Тийм  учраас Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа юм. 

-Энэ намынх нь уриа юм бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөрийнх нь сонгуульд оролцож байгаа уриа нь юу вэ?

-“Монгол Улсын төлөө ЗҮТГЭЕ” гэж байгаа. 24 жил сайн муугаараа хэлүүлэн Монгол Улсынхаа төлөө шантарч цуцалгүй зүтгэж байгаа Цахиагийн Элбэгдорж шиг том улстөрчид үүнээс өөр ямар уриа байхав дээ. Тэр сонгогчдод таалагдах уриа лоозон огт хэрэггүй гэдгээ мэдэж байгаа. Тийм учраас “Хуулийн засаглалтай улс, Иргэний оролцоотой шийдэл, Бүтээгчдээ дэмжсэн бодлого, Байгальд ээлтэй хөгжил, Дэлхийд нэртэй Монгол” гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд өөрийн туршлага, мэдлэг, сургамжаа бүтээлчээр ашиглаж, олон нийтийн эрх ашигт нийцсэн, дэмжлэгийг нь хүлээсэн ажлуудаа үргэлжлүүлж  “Монгол улсын төлөө ЗҮТГЭЕ” гэж том дуугарч байна.  Зүтгүүлэх л хэрэгтэй шүү дээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанартай албан тушаал учраас хэн ч яахав гэсэн байдлаар хандаж байгаа хүмүүс байгаад байх шиг байна. Үнэхээр тийм гэж үү?

-Том биетэй ч юмуу, эсвэл эмэгтэй юм гээд хэн нэгнийг бэлэг тэмдэг болгоод суулгачихдаг албан тушаал биш л дээ. Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол улсаа дэлхийд төлөөлдөг ганц хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравхан хүний бүрэлдэхүүнтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Ийм том бүрэлдэхүүнтэй зөвлөлийг удирдахад  асар их мэдлэг чадвар, улс төрийн туршлага, мэдрэмж  хэрэгтэй. Энэ шаардлагыг Ц.Элбэгдорж л хангана. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч улс орныхоо батлан хамгаалах хүчийг зузаатгах, энхийн үйлсэд цэрэг дайчдаа оролцуулах, дэлхийд Монголоо таниулах талаар маш их зүйл  хийсэн. Түүний НҮБ-ын Ерөнхий асамблейд ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, “Архины хяналтын тухай конвенци”-той болох, Байгаль орчны өөрчлөлт, дэлхийн хуурайшилт, усны асуудлаар тусгай байгууллага байгуулах талаар дэвшүүлсэн санал санаачлагыг дэлхийн удирдагчид талархан  хүлээж авсан. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс анх удаагаа даргалж саяхан 120 гаруй орны мянга гаруй төлөөлдөгчид монголд ирж чууллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, БНХАУ, Франц, Англи, АНУ-аар Монгол Улсынхаа аюулгүй байдлын баталгааг гаргуулж авлаа. НҮБ-ын хүндэт индрээс Монгол Улсад цөмийн хаягдлыг хэзээ ч булшлахгүй гэдгийг зарлан тунхаглалаа. Эндээс харахад Ерөнхийлөгч хүн тийм ч бэлгэдлийн байгаад байх хүн биш байгаа биз дээ.  

  -Ерөнхийлөгч болох хүнд яг тийм, ийм хүн байна гэсэн шалгуур байх уу?

-Өндөр, нам, тарган, туранхай, эрэгтэй, эмэгтэй, тийм, ийм боловсролтой, халх, буриад, дөрвөд хүн байна гэсэн шалгуур байхгүй шүү дээ. Зарим хүмүүс иймэрхүү сонин, сонин юм ярьж нэр дэвшигчид рүү дайрч байгаа нь туйлын зохисгүй үйлдэл. Мэдээж Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадвартай, өндөр боловсролтой, ард түмэндээ төдийгүй дэлхийд танигдсан улстөрч хүн байх шаардлагатай. Намууд хүнээ дэвшүүлэхдээ энэ зарчмыг тооцдог, ард түмэн ч тухайн нэр дэвшигчдийн хийж байсан ажил алба, боловсрол мэдлэг, улс төрийн туршлага зэргийг  харж сонголтоо хийж ирсэн. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат төрийн сайд, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, хоер дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди  УИХ-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр  төрийн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байгаад Ерөнхийлөгч болсон. Маш том шалгуураар сонголтоо  хийж байсан байгаа биз. Өнөөдөр ч гэсэн Монголын ард түмэн энэ зарчмаа барьж сонголтоо хийх байх. Ер нь энэ зарчмыг дордуулмааргүй байгаа юм. Харамсалтай нь МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайд хийж байсан олон улстөрчидтэй мөртлөө мөрдөж ирсэн зарчмаасаа ухарч нэр дэвшүүлэлтээ хийсэн л дээ.  

 -Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг амаараа их ярьдаг, юм хийдэггүй гэж шүүмжлэх юм. Идсэн уусан гээд ярих зүйлгүй болоод ингэж байна ч гэх юм. Ярих чадвартай байна гэдэг сул тал уу?

-Амаараа ярихгүй юугаараа ярих юм./инээв/ Ярих, бичих гэдэг бол сэтгэлгээний яруу тод илэрхийлэл. Тийм болохоор сайхан ярьж, бичнэ гэдэг бол бүх хүнд заяагаад байдаггүй ховорхон авьяас, чадвар. Ерөнхийлөгч ийм чадвартай байна гэдэг маш чухал. Яагаад гэвэл Ерөнхийлөгч хууль баталдаггүй боловсруулдаг, мөнгө зардаггүй зарлиг гаргаж чиглэл, зөвлөмж өгдөг. Тийм учраас УИХ-д ард түмнийхээ нэрийн өмнөөс үгээ хэлж, Засгийн газарт чиглэл өгдөг. Бас дэлхийн дэвжээн дээр эх орноо төлөөлж үгээ хэлдэг. Үүнд хувь хүний ярианы чадвар маш чухал. Манай хүн хэлэх үгээ хэзээ ч хүнээр бэлтгүүлж уншиж байсангүй. Алгын чинээ цаасан дээр гараараа бичсэн төлөвлөгөөгөө хараад л ярьчихдаг хүн. Одоо цаас нь алгын чинээ биш алган дотор багтдаг болсон байна. Олон жил улс төрийн амьдралд оролцож төрийн өндөр албыг хашиж байсан болохоор хэлж ярих зүйл нь  уураг тархинд нь боловсорчихсон байна гэсэн үг. Баянаа, Мөнхбат аварга хоёр бөхийн тухай ямар гоё ярьдаг билээ. Тэр хоёр бөхийн ертөнцөд бүхий л амьдралаа зориулж алдар хүндэд хүрсэн болохоор ярих юм нь бэлэн байгаа байхгүй юу.  

-Тэгэхээр ярих, бичих чадвар тухайн хүний туулсан амьдралын зам мөртэй холбоотой гэж та хэлэх гээд байна аа даа?

-Ер нь тийм. Хүн өөрийнхөө хийсэн хэрэгжүүлсэн ажлаа л сайхан ярьж хэлж чаддаг. Өөрөөр хэлбэл хүний туулсан амьдрал, тэмцэлтэй салшгүй холбоотой. Ц.Элбэгдорж бол зүгээр нэг замын дундаас ороод ирсэн улстөрч биш. Ардчиллын 24 жилийн амьдрал, тэмцэл дундаас тодорч гарсан улстөрч. 1989 оны тэсгим хүйтэн өвөл Залуучуудын ордны өмнө болсон ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр “Монголоо өөрчлөе” гэж  хэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхны төлөө зүтгэж,  “онч”-той үгээ хэлж байна. Зарим хүмүүс 20 жил ярилаа гэдэг юм. 70 жил яриад ард түмнийхээ уураг тархинд шингээчихсэн коммунист сэтгэлгээг өөрчлөхөд 20 жил юу ч биш. Сая хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч “Авлигачид хорхойтсон баавгай шиг...” гээд хэлэхэд л МАХН, МАН-ынхан үргэсэн турлиах шиг дэрхийгээд л босч байгаа биз дээ. Үнэндээ  авлигач гэж хэн нэгний нэр байтугай аль нэг намын нэрийг ч хэлээгүй ш дээ. Түүний хэлсэн үг тийм  хүчтэй байгаа юм.  Ингэж хэлж чаддаг Ерөнхийлөгчтэй байгаа нь сайн хэрэг шүү дээ. 

-Та Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй олон жил хамт ажиллаж байна уу?

-1989 оны Ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр очсон үеэсээ л мэддэг болсон. 1996 онд намын дарга байхдаа намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн. Түүнээс хойш Ц.Элбэгдоржийг УИХ-ын дэд дарга, хоёр удаа Ерөнхий сайд байхад нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Ерөнхийлөгч байхад нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажилласан даа.Эрүүл мэнд, биеийн тамир спортын эрх зүйн шинэчлэлийг хийх, төсөв хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газарт олон удаа чиглэл өгч ажиллаж байсан шүү. Ерөнхийлөгч энэ тал дээр хувь хүнийхээ хувьд ихээхэн ач холбогдол өгдөг. Эрүүл мэнд, спортын зардал урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэмэгдсэнийг хүмүүс мэддэг байх. 2008 онд 200 гаруйхан тэрбум байсан эрүүл мэндийн төсөв 2012 онд 535 тэрбум, 26 тэрбум байсан хөрөнгө оруулалт 130 тэрбум, 30 гаруй тэрбум байсан гадаадын зээл тусламж 280 тэрбум төгрөгт хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч айлчлах үед Солонгосын 55 сая ам.долларын хөнгөлөлтөй зээлийн хөрөнгөөр Үндэсний оношлогооны төв байгуулах асуудлыг баталгаажуулж гэрээг УИХ-аар соёрхон баталсан. Эрүүл мэндийн салбарын 680 гаруй эмч, сувилагчдыг орон сууцны зээлд хамруулж байртай болгосон гээд урагшилж дэвжсэн ажлууд их.Цусны төв цусаар дутагдах үед өөрөө донор болж ард түмнээ цусаа өгөхийг уриалж олон хүний амь насыг аварч байлаа шүү дээ. Саяхан Ерөнхийлөгчийн санаачлагаар олимп, дэлхийн аваргын медальтнууд “цалинтай” болж, сар бүр хүртэж эхэллээ. Үнэхээр хийе гэснээ хийдэг дэмжих естой зүйлээ дэмжиж чаддаг хүн.

-Тэргүүн хатагтай нар янз бүрийн сан байгуулж ажилладаг. Тэр дундаас тэргүүн хатагтай Х.Болормаагийн байгуулсан сан хавдрын эсрэг гэдэг нь анхаарал татдаг байх шүү?

-Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн санаачлагаар 2009 онд “Итгэл-Хавдаргүй монгол” сан байгуулагдаж тэргүүн хатагтай Х.Болормаа тэргүүнээр нь ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд энэ сангаас гадаад, дотоодод эмч сувилагчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хорт хавдрын асуудлаар аймаг, дүүргийн хэмжээнд үндэсний сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, Хавдар судлалын үндэсний төв болон зарим аймаг, дүүрэгт хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулах, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд  нярайн амьсгалын аппаратууд, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг гемодиализийн аппаратыг  Японы Токушикай группын дэмжлэгтэйгээр нийлүүлэх зэрэг олон ажлуудыг санаачлан хийж байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил ч их байдаг юм билээ. 

-Сонгуулийн үеэр намайг сонгоорой л гэж нэр дэвшигчид хэлдэг. Харин танай намын нэр дэвшигч өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө сонголтоо хийгээрэй гэж байгаа нь тун содон сонстож байна лээ?

-Тийм ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ хийж байгаа уулзалт дээр “Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө сонголтоо хийгээрэй” гэж уриалж байна. Энэ бол таны төлөө зүтгэж чадах хүндээ саналаа өгөөрөй гэсэн үг. Тэр хүн чинь одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шүү гэж хэлмээр байна.  Монголчууд бид Ц.Элбэгдорж гэдэг ийм “үнэтэй капитал”-ыг дахиад дөрвөн жил ашиглах л хэрэгтэй шүү дээ. Үүнээс Монгол Улс, Монголын ард түмэн л хожино. 

Э.ЭНЭРЭЛ

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lambaa(103.9.90.249) 2014 оны 03 сарын 29

elbgee bollalar ene muu toriin tolgoid garaad uls min yu bolj huwiraw ene lalariig aluu ltaarna

0  |  0
unen(27.123.214.110) 2013 оны 06 сарын 09

unen xeljee. tiim #Ter zamiin dundaas# ashig olox gej orj ireegui. Ter anxnaasaa l ardchilal shudurga esnii tuluu temtej irsen. Ene amin temtseed muulaad bga xumuus bol bugd avilgalchid gedeg oilgomjtoi bna sh dee..

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 08

elbegdorj bol novsh

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 08

elbegdorj bol novsh

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 08

elbegdorj bol novsh

0  |  0
irgen(24.196.148.242) 2013 оны 06 сарын 08

elbegdorj bol novsh

0  |  0
zochin(122.201.18.60) 2013 оны 06 сарын 08

Ih medegch Baabar guai negentee Mongol ulsiin Yerunhiilugch bol zugeer l beleg temdgiin shinjtei gej ih tom duugarch baisan sh dee Lambaa guai? Ta Baabaraas iluu gegeerchihsen yum uu? Ta bol ih******avdag hun shuu dee. Uuriiguu neg shalguulbal yasan yum be shudarga l yum bol.

0  |  0
зочин(203.194.114.108) 2013 оны 06 сарын 08

Улс төрч увайгүй эрчүүд улсаа худалдаж улсаа бодохгүй дэнс дэнс мөнгөөр дэнжээ худалддаг богц богц мөнгөөр Монголоо худалддаг сайдууд гуай цаг дуусаж байна одоо эх нутгаа элгэн саднаа хайрладаг хүн төрийн тэргүүнд сонгох цаг болсон Үүнийг монголчуудын мэргэн оюун мэдэх болтугай

0  |  0
зочин(203.194.114.108) 2013 оны 06 сарын 08

Монгол улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүн анх удаа шинжлэх ухааны доктор хүн нэр дэвшиж байгаа нь анхаарал татаж байгаа шүү улам их амжилт нэр дэвшигчид хүсмээр байна

0  |  0
зочин(203.194.114.108) 2013 оны 06 сарын 08

Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдээлэл гаргах тухай

0  |  0
зочин(202.126.89.174) 2013 оны 06 сарын 08

Ардчилсан нэртэй намын тэнэгүүдийн алдаанууд.1.Намы

0  |  0
zochin(202.179.7.122) 2013 оны 06 сарын 08

bitgii huts.hujaagiin mongol bolj deerees ni gadaadiin urund barigdaj duuslaashdee novshoo

0  |  0
mongol(203.91.117.4) 2013 оны 06 сарын 08

udval garaad elbegdorjiin umdig shuvtlaad hongon deerni 5salaatai****amsuulah heregtei.

0  |  0
зочин(93.219.148.127) 2013 оны 06 сарын 07

Элбэгээ бат ялнаа. ялна.

0  |  0
зочин(93.219.148.127) 2013 оны 06 сарын 07

Элбэгээ бат ялнаа. ялна.

0  |  0
зочин(93.219.148.127) 2013 оны 06 сарын 07

Элбэгээ бат ялнаа. ялна.

0  |  0
çî÷èí(203.91.117.4) 2013 оны 06 сарын 07

ÀÍÓ ººðò íü òààëàãäàõã¿é áàéãàà óëñóóäûí äîòðîîñ íü õàãàðäóóëæ ººðºº ãýì çýìã¿é ìýò õàðàãääàã Ýëáýãäîðæ ýíý òóðøëàãûã ýçýìøñýí õ¿í

0  |  0
çî÷èí(203.91.117.4) 2013 оны 06 сарын 07

Ýëáýãäîæ ìîíãîë óëñûí òóñãààð áàéäàëä ãàé áîëæ ìýäýõ õ¿í õ¿ì¿¿ñèéã õîîðîíä íü òààëöóóëàí äóíäààñ àøèã õ¿ðòýæ áàéãàà óëñ òºð÷ ýíý áîë àþóëòàé

0  |  0
зочин(76.164.234.35) 2013 оны 06 сарын 07

Элбэгдорж бол замын дундаас орж ирсэн улс төрч биш харин замын дундаас орж ирсэн гай! Монгол түмний гай!

0  |  0
Top