УИХ-ын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбоотойгоор 14 хоног завсарлахаар боллоо. УИХ-ын гишүүд намынхаа нэр дэвшигчийг дэмжиж орон нутагт ажиллах юм. Энэ долоо хоногт ихэнх гишүүд нэр дэвшигчээ дэмжин орон нутагт ажиллаж байсан тул цөөнгүй байнгын хорооны ирц, дутаж цуцлагдсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын маргааш буюу 6-р сарын 27 хүртэл УИХ-ын чуулган хуралдахгүй байх захирамжыг УИХ-ын дарга З.Энхболд гаргав.
Сэтгэгдэл ( 0 )