ХАХНХЯ-наас ирүүлсэн захиалгын дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлахаар болжээ. Зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn сайтад байрлуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-21-нд зохион байгуулах юм байна.
Сонгон шалгаруулалтад нийгмийн даатгалын байгууллагад таваас дээш жил удирдах албан тушаал хашсан, бизнесийн удирдлага, менежментийн мэргэжилтэй хүн орох боломжтой. Мөн төрийн байгууллагад наймаас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )