Д.ТЭРБИШДАГВА, Г.ШИЙЛЭГДАМБА НАРТ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 08

МАХН-ын Бага чуулганы IX хуралдааны талаар МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан “хурал” биш “гурил” болсон гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж, хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад амжсан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ш.Нанжидаар дамжуулан МАХН-ын Бага чуулганы гишүүддээ хэл хүргүүлэхдээ “МАН-тай эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно шүү” гэж хэлүүлсэн гэж ярьж байсан юм. Гэтэл өөрийн байр суурьгүй, бусдын дохио зангаагаар бөхөлзөж, АН-д худалдагдсан хэмээн Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг шүүмжилж, “сүүгүй төлөг хонины холбоонд оров” гэгчээр юун Н.Удвал вэ гэж хатуухан шүүмжлээд амжсан.

Гэтэл дээрх шүүмжлэлд эмзэглэсэн Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар Г.Баярсайханыг намаасаа хөөх шийдвэр гаргасан талаар яригдах боллоо. Ёстой л хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр орох оронгүй, ойчих аягагүй, орогнох газаргүй болоод МАХН-ыг бараадаж ирцгээсэн хүмүүс Д.Тэрбигдагва, Г.Шийлэгдамба нар, намаас нь Г.Баярсайханг хөөх шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн хариуд Г.Баярсайхан “АН-д худалдагдсан янаглал амраглал чинь хэр зэрэг бат бөх вэ. Дүр эсгэсэн янаглал, амраглал Дүлзэнгээс долоон дор гэдгийг сануулан, халуухан шиг уулзаж, хатуухан шиг ярилцлахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уламжилсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
!(24.196.148.242) 2013 оны 06 сарын 08

hudaldagdsan bayarsaihaniig hooson ni zov

0  |  0
!(24.196.148.242) 2013 оны 06 сарын 08

hudaldagdsan bayarsaihaniig hooson ni zov

0  |  0
Top