-Өвөрхангай аймгийн малчин Б.Ганбаатар Н.Удвалыг гэртээ урилаа-
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Өвархангай аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт хийж буй сурталчилгааны ажлаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэн, Намнансүрэн нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээс эхлүүлсэн юм. Үүний дараа аймгийн хөгжимт, жүжгийн театрт иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Мөн тус аймаг дахь цэргийн ангиар орж бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Өвөрхангайнхан Н.Энхбаярын намаас нэр дэвшигч, Н.Энхбаярын хамтран зүтгэгч, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, эх хүн, эмч хүн, эрдэмтэн хүн гэж олон талаас нь харж, Н.Удвалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Уулзалтын үеэр болон захаар орж иргэдийн амьдралтай танилцахад олон хүн МАХН-ын даргын эрүүл мэндийн байдлыг асууж, хэлмэгдэн хоригдож байгаа Н.Энхбаярт санаа зовниж байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн Н.Удвал Өвөрхангай аймгийн малчдын амьдралтай хотонд нь очиж танилцсанд хөдөөгийнхөн баяртай байна. Тухайлбал, тус аймгийн есдүгээр хорооны иргэн, малчин Б.Ганбаатар МАХН-аас нэр дэвшигчийг гэртээ урьсан юм. 2008-2009 оны зудад Өвөрхангай аймгийн малчдын олонхи нь малаа барж, хотоо харлуулсан. Тэр хэцүү хүнд үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албанаас бууж жирийн иргэн болсон байсан хэдий ч малчид, иргэддээ санаа тавьсан хэвээр байж “Хөдөөгийн хөгжил” төрийн бус байгууллага байгуулан лаа, шүдэнз, малын тэжээл, өвснөөс эхлээд малчдад хэрэгтэй бүхнийг цуглуулах хандивын аян зохилн байгуулж тусламжийн цувааг өөрийн биеэр хүргэж өгч байв. Мөн малаа барж сэтгэлээр унаж, амьдрах аргагүй болсон малчдын зовлонг хуваалцан чин сэтгэлийн яриа, хөөрөө өрнүүлж, тэдний үг, байр суурийг нэгтгэн төр, засагт уламжлан ил захидал бичиж байсныг малчид мартсангүй. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэгчээр хүнд хэцүү үед малаа барчихаад зудаас үлдсэн хэдийг нь гэртээ оруулж, хувцсаа хуваан өмсч, цайгаа хуваан ууж суухад тус болсон Н.Энхбаярыг өнөөдөр хэлмэгдэн шоронд сууж байгаад сэтгэл эмзэглэж байна хэмээн олон хүн ярьж байна.
Н.Удвалыг гэртээ урьсан малчин Б.Ганбаатар л гэхэд 2009 онд малаа барж 20-хон толгой малтай болчихоод байхад нь Н.Энхбаяр тусламжийн цуваа ахлан очсон бөгөөд тэрхүү тусламж хэрэгтэй цагтаа нүдээ олж ирснийг гэрийн эзэн нулимс дуслуулан ярьж байна. Мөн тэрээр малжуулах төсөлд иргэдийг хамруулж өгсөн нь ихээхэн тус болсон гэнэ. Тэрхүү тус дэмээр малчин Б.Ганбаатарынх өнөөдөр 300 толгой малтай болсон байна. Тухайн үед Б.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаярт хандаж “Би 1000-т малчин болноо” хэмээн хэлж, захидал бичиж байснаа дурсав.
Ийнхүү Өвөрхангай аймгийнхан МАХН-аас нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч, нам харгалзахгүйгээр дэмжих хөдөлгөөн өрнүүлж, сум болгонд уриалга хүргүүлэх аян эхлүүлснээ нэр дэвшигчид хэлж байна. Тус аймагт ажлын байр хүрэлцээтэй, гэхдээ ажил голохгүй бол гэдгийг онцолж байна. Харин шинээр төгсч ирсэн оюутан залууст ажлын байр хүрэлцээ муутай байдаг гэнэ.
Ч.Зотол
Сэтгэгдэл ( 14 )
Namaar taltsah ni ard tumend ymarch hereggui shde humuusee eh ornoo gesen chin setgeltei shudarga hunuusiig gargaj ireh bolsn udwal ner dewshigchiig shudarag tuushtai unuugiin namchirhsan uzliig dewergehgui ard tumnii duluu bh hun gj boddg
Arai denguu yumaa.chuhal salbart ochson emegteig yu buhimduulj baigaag oilgohgui baina.eruul mendiin said n ajlaa hayaad yavahaar bid he Bolj bainaa.ene buhen yunii tuld henii erhk ashig yavaad bainaa.teneghen mongol. Ahan duus min eruul baihad bolno doo.ih munguur biee bitgii hudaldaasai.
enhbayariig helmegduulsen ni todorhoi sh dee. elbegdorj gol orsoldogchoo songuulid oruulahgui gej l helmegduulsen
enhbayariig helmegduulsen ni todorhoi sh dee. elbegdorj gol orsoldogchoo songuulid oruulahgui gej l helmegduulsen
enhbayariig helmegduulsen ni todorhoi sh dee. elbegdorj gol orsoldogchoo songuulid oruulahgui gej l helmegduulsen
enhbayariig helmegduulsen ni todorhoi sh dee. elbegdorj gol orsoldogchoo songuulid oruulahgui gej l helmegduulsen
enhbayariig helmegduulsen ni todorhoi sh dee. elbegdorj gol orsoldogchoo songuulid oruulahgui gej l helmegduulsen
elbegdorjiin sanalyg khuvaaj orj baigaa yum avragatai tunaj uldene gedgiig oilgoj bna uu
Udval ania
U d v a l gej bvten bichij boldoggvi yasan zaya ni haysan nertei avgai ve ? Ehniiii ve ni ( ud ) aaan gesen sanaaa . Ene baidlaaaraaa mongol uls enhbayriiin zamaaar hogjihgvi ni l deee . 2 r ve ( v ) vseg ivan gedegtei agaar neg 3 r ve(a l) emegtei hvniii beler erhten niilvvvleed unshval .... kkkkkkkkkkkkk
Удвал нөгөө хоёр нэг дэвшигчээсээ юугаараа давуу гэвэл шударга тууштай хүн Улс төрч эрчүүд гурван зүйлийг л хийж чадаж байна төрийн мөнгө хулгайлж түрүүвчээ түнтийлгэж чадаж байна хуйвалдаж чадаж байна худал ярьж чадаж байна одоо хулгайч худалч улс төрч эрчүүдээс эх орон залхаж байна Удвал нь хамаагүй дээр гэж бодож байна