Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдээлэл гаргах тухай

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 09
                                                                   СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД
 
Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн
талаар мэдээлэл гаргах тухай
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ болон Монгол ардын намын сонгууль эрхэлсэн байгууллага нь хуулиар тогтоосон сонгуулийн сурталчилгааны хэм хэмжээг удаа дараа ноцтой зөрчсөн сурталчилгааны нэвтрүүлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр явуулж байна.
1.Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйл амлаж байгаа талаар...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Нэр дэвшигч... сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:...33.7.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;” гэж заасан болно.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн мөрийн хөтөлбөрт оюутны цалинг үргэлжлүүлэн олгох тухай ороогүй байхад “ОЮУТНЫ ЦАЛИНГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО. Б.БАТ-ЭРДЭНЭ” гэсэн сонгуулийн сурталчилгаа Шинэ дэлхий, Монгол ТВ, ИТВ, Си1 телевизүүдээр гарч байгаа нь хуулийн дээр дурдсан заалтыг зөрчиж байна.
2. Сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан талаар...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Нэр дэвшигч болон намын сонгууль эрхэлсэн байгууллага... сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:... 33.7.11.сонгуулийн сурталчилгаанд... насанд хүрээгүй хүнийг татан оролцуулах;” гэж заасан.
Гэтэл МАН-ын захиалгат сурталчилгааны нэвтрүүлэгт хүүхдийг татан оролцуулж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн зөрчил болж байна.
 
3. Сонгуулийн сурталчилгаанд шашны холбогдолтой дүрс ашиглаж байгаа талаар...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д “Нэр дэвшигч болон нам, намын сонгууль эрхэлсэн байгууллага... сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 33.7.8...сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, зураг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;” гэж заасан.
Гэтэл МАН-ын захиалгат сурталчилгааны нэвтрүүлэгт шашны холбогдолтой дүрсийг зураг нэвтрүүлж байгаа нь хуулийн дээр дурдсан заалтыг зөрчиж байна.
/Холбогдох баримт, фото зургийг хавсаргав./
Мэдээллийг шалган, холбогдох байгууллагад шилжүүлнэ үү.
 
                                     ХУВИЙГ: ШУДАРГА, ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРТ
 
                                                                        Хүндэтгэсэн,
 
                                                                          ЕРӨНХИЙ НАРИЙН
                                                                                                                       
                                                                          БИЧГИЙН ДАРГА                     Ц.ОЮУНДАРЬ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.170.68.89) 2013 оны 06 сарын 10

Шудрага гэдэг үг зөвхөн тунхаг болон үлдэх ёсгүй... Үр д өгөх ёстой Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг дээ

0  |  0
Ганаа(202.170.68.89) 2013 оны 06 сарын 10

Шудрага гэдэг үг зөвхөн тунхаг болон үлдэх ёсгүй... Үр д өгөх ёстой Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг дээ

0  |  0
Зочин(202.170.68.89) 2013 оны 06 сарын 09

Больж үз хууль ч нэртэй хууль зөрчигчөөөө!!!! Ийм хүнийг яалаа ч төрийн толгойд гаргаж болохгүй..

0  |  0
ichitsgee(202.179.10.114) 2013 оны 06 сарын 09

bolij uz ardchilal nertei daranguilagchidaa.odo bat-erdene yalwal zawaarch ogoh yum bn l da

0  |  0
Top