Финланд улсын парламентын даргын айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзах юм.Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхана. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд “Финландын нийгмийн шинэчлэлийн 100 туршлага” номын нээлтэд оролцож, Геологийн төв лаборатори, Гандантэгчинлэн хийд, “Говь” ноолуурын үйлдвэрт зочлох юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top