Ц.Элбэгдорж: Надад арван казак дээл байгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Цахиагийн Элбэгдорж өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллаа. Тэрээр аймгийн хамгийн том сум болох 7000 гаруй хүн амтай Дэлүүн суманд эхэлж ажилласан бөгөөд Монголын ард түмний баатар, төр нийгмийн нэр зүтгэлтэн Ш.Ногайн нэрэмжит Дэлүүн сумын  ахлах сургуульд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Дараагаар нь Өлгийн нисэх онгоцны буудалд аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Цахиагийн Элбэгдоржийг угтан авлаа.

cc1f909fce2371c0d23ae4de43727ba3

Аймгийн төвд болсон иргэдийн уулзалт дээр хаяа залгаа Ховд аймгийн Цаст Алтайн хүүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ гэдгээ иргэд илэрхийлж урмын үгийг харамгүй хайрласан юм. Мөн Казахстаны иргэн болсон зарим хүн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээлгэхээр Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржид өргөдөл, хүсэлт гардуулж байв. Сүүлийн олон хоног тэнгэр хангай тавгүйрхсэн ч нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ирсэн өдөр нар гийж, налгар зуны өдөр айлчилсанд казах зоны төлөөлөл ихэд бэлэгшээж байлаа.

92b1d6d2539f5ade0da61d59c0c61046

Баян-Өлгийн чадалтай боловсон хүчнүүдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмждэгт тэд талархаж байв. Элчин сайд К.Сайраан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Султан нарыг тэд нэрлэсэн юм. 

Сөрөг талын зүгээс “Ц.Элбэгдорж казах дээл өмсдөггүй, казах хүнд дургүй, каз, ямааны мах иддэггүй” гэх зэрэг цуурхал тараажээ. Үүнийг няцааж тэрээр “Би Монгол Улсынхаа үндэстэн, ястан бүрийг ижил тэгш анхаардаг. Надад арван казах дээл бий. Түүнийг хүүхдүүд маань тоглолт хийхдээ өмсчихсөн гүйж явдаг. Каз аваад ирвэл би иднэ. Би казах залуугийн урлаж бэлэглэсэн гутлыг өмсч яваа” хэмээн хэлж сэтгэлээ цайруулцгаалаа.  Өлгийн тэнгэр хангай, хүн зон түүнийг маш сайхнаар ивээн хүлээж авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top