Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Дэд сайд Ж.Амарсанаа нар өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын дарга нартай уулзаж эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг сонсов. Уулзалтын үеэр эмнэлгийн дарга нар эмнэлгийн тусламж үйлчилгээ сайн явагдаж байгааг дуулгаад, нэн тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүллээ.
Тухайлбал, 6 сарын 15-наас ашиглалтад орж буй Нэгдүгээр төрөхөд БГД-ийн эхчүүд харьяалагдан үйлчлүүлдэг болох, мөн тус төрөхөд шаардлагатай байгаа ширээ сандлыг олгох, Нэгдүгээр төрөхийн гурван автомашины илүү нэгийг нь Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх, Нэгдүгээр төв эмнэлгийн хуучин рентген аппаратыг шинэчлэх зэрэг байв.
Сайд энэхүү уулзалт үр дүнтэй болсныг хэлээд, эмнэлгийн дарга нарт ажлаа үргэлжлүүлэн сайн хийхийг захилаа.
Сэтгэгдэл ( 0 )