Залуухан ч ”халуухан” албан тушаал хашдаг улстөрчдийн хэн нь хэн бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

МАК-ын өв залгамжлагч, УИХ-ын хамгийн баян гишүүн Н.Номтойбаяр “МАН-ын асаалттай танк”-аар ажиллаж байгаа гэлтэй ийш тийшээ үсчиж “тоглодог” нэгэн. Эл эрхийг олж авах нь түүнд тунчиг амар хялбар байсан хэмээн үеийнхэн нь шивэр авир ярилцдаг юм билээ. Тодруулбал  "Тусгаар тогтнолын ордон"-г байгуулахад тэрбумтан аав нь нэг тэрбум төгрөг хандивлаж хүүгийнхээ улстөрийн замыг нь шулуутгаж, басхүү эрх дархыг бий болгосон гэдэг. Дардан замаар улстөрд гэрлийн хурдаар орж ирсэн тэрбээр байсхийгээд хэл ам гаргадаг ч зааж залруулахыг оролдох хүн үгүй. Тиймдээ залуухан гишүүн хэвлэлийн хуудаснаас салдаггүй гэмтэй.

Улаан номонд орсон хүрэн баавгай агналаа л гэнэ. Урд хойт эхнэрүүдээ уралдууллаа гэнэ. “Мон-Эрдэнэ” компанийн захирал П.Энхмөнхийг заналаа л гэнэ, “Адуун чулуу” компанийн өвгөн захирлыг загналаа л гэнэ, байнгын хорооны хурал дээр ширээгээ алгадлаа л гэнэ, байсхийгээд шоуддаг л гэнэ. Архи ууж агсамналаа л гэнэ, айлын охин эргүүллээ л гэнэ. Ер нь түүнтэй холбоотой асуудал дандаа “бараан” талдаа байдаг нь бардам, омголон зантай нь холбоотой хэмээн өмөөрөх нэг нь ч бий.

Хэдэн сарын өмнө хөлчүүхэн байх үедээ фэйсбүүктээ хэдэн үг бичээд орхисон чинь буруудаж адаг сүүлдээ хакердуулчихлаа хэмээн молиго үмхүүлсэн тэрбээр ээлжит дуулианаа твиттерээр цацсан нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн рүү чиглэсэн байв. Хэвлэлээр нэг шуугисан эл асуудалд хэн ч хариу өгөх нь ойлгомжтой.

Гэтэл эрхэм гишүүн Н.Номтойбаяр “Н.Номтойбаяр” гэдэг нэр орсон үг, өгүүлбэр хэлэх л юм бол бүр илүү асуудлыг ярьж чадна” хэмээн ярьж яваа сурагтай. Оюун ухаант хүн бүү хэл өт хорхой хүртэл биед нь хүрэхээр хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Нөгөө алдарт “Алтжин”-гийн Г.Алтан хатагтай “Мөнгөөр чулууг ч нүхэлж болно” хэмээн хэлж энэ үг нь ч дээдсийн хүрээнд газар авсан гэдэг. Үүн лугаа адил мөнгөлөг бол өнгөлөг яваа нэгнийгээ унагаахад тунчиг хялбар хэмээн эрхм гишүүн боддог бололтой юм. Уг нь Н.Номтойбаяр томчуулын танхил хүүхдүүдийн жишгээр гадаадад гарч галуу шувууны мах зооглосон шигээ боловсрол эзэмшсэн байдаг юм билээ. Харин ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн тухайд Н.Номтойбаяр шиг “Од” болоогүй нэгэн. МУИС-ийг төгссөн түүнийг шатны гишгүүрээр аажуухан дээшилж яваа даруухан нэгэн хэмээн ярьдаг юм билээ. Гэхдээ л УИХ-ын баян гишүүний шидсэн чулууны  хариуг нүүлгэв. Залуухан ч “халуухан” албан тушаал хашдаг энэ хоёр эрхэм хэн бэ. Тэдний талаар “бяцхан” сонжоо хийе.       


Г.Дэнзэн

Н.Номтойбаяр

Төрсөнон

1987

1978

Төрсөнгазар

Дорноговь Сайншанд

Улаанбаатар

Эцэг

Багш

Тагнуулч, Бизнесмэн

Эх

Эмч

Бизнесмэн

Төгссөн сургууль

Замын-Үүд 10 жил

45 сургууль

Шагнал

10 ангидаа Математикийн Улсын олимпиад III байр

2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан

Дээд боловсрол

МУИС-д 4 жил суралцаж

төгссөн. Хэрэглээний Математикч,

АНУ-д 5 жил суралцаж төгссөн.

Бизнесийн чиглэлээр

 

 

Герман улсад 2 жил суралцсан.

Бизнесийн чиглэлээр

Ажилласан байдал

Төгсөөд МУИС-д 1 жил багшилсан.

Төгсөөд ТЕГ 4 жил гүйцэтгэх ажилтан хийсэн.

 

УИХ дахь АН-ын зөвлөлд референт хийсэн.

МАК-д менежер хийсэн.

 

Тэргүүн Шадар Сайдын ажлын албанд ажилласан.

 

Буцаад ТЕГ - т гүйцэтгэх ажилтан

 

АН-ын сонгуулийн штабт ажилласан.

Буцаад МАК –д захирал хийсэн.

 

 

НХХЯ дэд сайд

 

ЗГХЭГ дэд дарга

УИХ-ын гишүүн

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дүлзэн(202.131.233.187) 2013 оны 06 сарын 11

Дэнзэн бол Дүлзэн.

0  |  0
gumjee(202.70.43.10) 2013 оны 06 сарын 11

arai ch ene ajliig hiih boloogui bna. denzen guai

0  |  0
зочин(122.201.18.182) 2013 оны 06 сарын 11

дэнзэн гэгч тэнэг бацаан алтанхуягаар гул бариад яах ч билээ утсан хүүхэлднй болж байгаагаа ойлгодог юм уу эсвэл алтанхуяг гуай муриулж байгаа юм уу хамтран амьдрагч гээд нэг юм бувтнаад байсан

0  |  0
zochin(122.201.18.54) 2013 оны 06 сарын 11

Denzeng omoorch bichseniig*****hyn ch oilgohoor bna bolioch

0  |  0
Dulzen(125.35.87.18) 2013 оны 06 сарын 10

Denzeng omoorch iim demii yum bichij tuuniig bur evgui baidald oruulahaa bolimoor yum aa. Tomrood baigaa shigee tom baihgui l bnohor baina sh dee

0  |  0
TENEG(202.55.183.178) 2013 оны 06 сарын 10

DENZENG YAJ BODSON CH NOMTOIBAYARTAI HARITSUULAHIIN TENEG TOOCHIN HORCHING TOO YU UM YU CH BISH TOOTOI TOOGYI AMIDRNA

0  |  0
UVGUN(202.55.183.178) 2013 оны 06 сарын 10

UVGUN DENZEN HULGAICH TENDERCHIN LUIVARCHIN

0  |  0
(122.201.18.33) 2013 оны 06 сарын 10

БИ ЭНЭ ДЭНЗЭНГ 40 ГАРУЙ НАСНЫ ХҮН ГЭЖ ХАРААД БАЙСАНШД

0  |  0
Go away(49.0.128.124) 2013 оны 06 сарын 10

Denzen bol Dulzen. Zail.

0  |  0
dvd(203.91.119.100) 2013 оны 06 сарын 10

Denzen zailaa... Hudlaa gar bailaa sh dee..

0  |  0
Top