А.Одончимэг:- “ манай хөдөлгөөнийг дэмжиж эрчүүд, аавууд, эмээ өвөө нар, гадаадын иргэд ч гарын үсгээ зурж байна...”
Өнөөдөр МАХН-ын төв байранд 10 цагаас алдарт эхийн одонтой эхчүүдийн сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөний талаар ээжүүд хэвлэлийн бага хурал зарласан байсан. Гэсэн ч энэ хурал болсонгүй. Учир нь сэтгүүлч нар товлосон хугацаанд ирсэнгүй. Ингээд хэвлэлийн хурал зарласан ээжүүдийн тэргүүн А. Одончимэгтэй уулзаж товлоод байсан хэвлэлийн хурлынх нь талаар тодрууллаа.
-Хөдөөгүүр яваад ирсэн байх. Хаа хаана ямар ажлаар очоод ирэв? Өнөөдрийн хийх гэж байсан хэвлэлийн хурлын талаар яриач?
Гурав хоногийн өмнө манай маршрут Улаанбаатар хотоос хөдөлсөн. Өвөрхангай аймгийн Хар Хорингоос эхлээд Баянхонгор хүртэл зам дагуу Төв аймгийн Лүн, Атар, Баянхонгор аймгийн Нарийн тээл, Хайрхан Дулаан, Баянхонгорын Шаргалжуут, аймгийн төв гээд нийтдээ засаг захиргааны 15 аж ахуйн нэгжээс 8 мянга гаруй ээжүүдийн гарын үсэг цуглуулаад ирлээ. Саналын хар машиныг эсэргүүцэж байгаа эхчүүдийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа ард иргэдийн нийт 12700-аад гарын үсэг цугларсан байна. Удахгүй Монгол улс ,ард иргэд , сонгогчид маань Монгол улсын ерөнхийлөгчийн 5 дахь удаагийн сонгуулийг угтаж авч, энэ сонгуульд оролцох гээд байж байна. Монгол улс маань Ардчилалд шилжээд 23 жил болж байна. Маш олон улс төрийн суудалтай парламентийн намууд байгаа. Парламентийн суудалтай 3 намын дунд өрсөлдөөн болж байна. Эхчүүдийн хувьд МАХН-аас Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалыг маш ихээр дэмжиж байна. Яагаад гэхээр өнөөдөр Монголын нийгэм, эдийн засагт эхчүүдийн оролцоо үнэхээр их дутагдаж байна. Яагаад гэхээр сая хөдөө орон нутагт явж байхад маш их сонирхолтой үйл явдлуудтай учирч явлаа. Бид Баянхонгор аймагт ээжүүдийн цайны баярыг зохион байгуулсан. 40 гаруй малчин өрхийн гэргий нар, бүсгүйчүүд маань оролцож, бие биесээ өөрсдийнхөө чанасан борцтой, бөөнтэй, будаатай, банштай, хийцтэй гэх мэт 7,8-н төрлийн гарын цайнуудаар дайлсан байгаа. Энэ үеэр эмэгтэйчүүд маань цугларч хоорондоо жижиг асуудлуудыг ярилцсан. Тэгээд ажиглаад байхад архи гэдэг юмны эсрэг өнөөдөр монголын нийгэмд хот хөдөөгүй жагшсан байна. Өнөөдөр Монголд архины дарамтгүй амьдардаг гэр бүл гэж байхгүй. Тэгээд би нэг жишээг сонирхуулж ярья гэж тэмдэглэж ирсэн юм . Манай Баянхонгорт болсон явдал. Борц бэлдэхийн тулд нилээд их ажил орно. Намар идэш хоолоо хийх үед идшинд гаргаж байгаа ихэнх махаар нь борц бэлддэг. Гэтэл нэг эр шуудай дүүрэн хатаасан борцоор хоёр шил “Ерөөл” архи солиод уучихсан байна. Тэгээд дэлгүүрийн худалдагч дээр очоод “архины чинь мөнгийг өгье” гэхээр “борц чинь байхгүй зарчихсан” гээд өгөөгүй тухай эхнэр нь уйлаад ярьж байгаа юм. Борц одоо 1 клограмм нь 15-20 мянга байдаг. Гэх мэтчилэн архинаас болж Монголын нийгэмд тэр чигээр нь бухимдал стресс бий болж үүсч байдаг. Тэгээд энэ бүгдээс харахад эмэгтэй ерөнхийлөгч гарчихвал, энэ архинаас салгаж өгөх байх гэж ээжүүд бид бодсон.Монголын нийгмийг энэ их стрессээс гаргаж өгөх гол хөшүүрэг нь эх хүн юм байна гэж бодоод ээжүүд их дэмжиж байна.
-Сонгуулийн санал тоолох хар машин гэснээс ер нь яагаад энэ машиныг эсэргүүцэх болов. 12700-аад ээжийн гарын үсэг цугларсан гэв үү. Энэ бүгдээс 21 аймагтаа дүгнээд хэлбэл?
21 аймгаас хамгийн их санал ирүүлсэн аймаг нь Өвөрхангай, Баянхонгор аймгууд байна. Өвөрхангай аймгийнхан сая манай нэр дэвшигчийг очиход аймгийн төв замынхаа хажуу талаар хоёр гартаа хадаг барьсан ээжүүд дүүрэн зогсч хүлээж авсан. Аймгийнхаа театраар дүүрэн, аймгийн ЗДТГ тэр чигээрээ эх хүн, эмэгтэй хүн гэдэг утгаар нь их бахархалтай хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Одоогийн байдлаар Өвөрхангай аймгаас 1970 ээж, Баянхонгор аймгаас 1805 ээжийн гарын үсэг ирсэн байна. Дунд санал өгч байгаа аймгууд нь 600-800-гаад, хамгийн бага нь 400-аад хүний гарын үсэг цугларсан байна.
-Хөдөө орон нутгийн ээжүүдээс энэ гарын үсгүүдийг ямар шугамаар цуглуулж байгаа вэ. Өөрсдөө өгч явуулж байна уу?
Монголчууд маань сайн мэдэж байгаа. Энэ жил 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг санаачилж, эх орны өнцөг булан бүрээс 1427 алдарт эхийн одонтой ээжүүд ирсэн байгаа. Манай ээжүүдийн төлөөлөл аймаг болгонд 30 гаруй хүмүүс байгаа. Энэ төлөөллүүдээрээ дамжуулж эхчүүдийнхээ овог нэр, регистерийн дугаар, гар утасных нь дугаараар гарын үсгийг нь цуглуулж байгаа. Манай энэ хар машиныг эсэргүүцэх саналын хуудасны хамгийн доод талд Баянхонгор аймаг гээд биччихсэн байгаа. Яагаад гэхээр би өөрөө Баянхонгор аймгийнх. Хар машин эсэргүүцэх эхчүүдийн хөдөлгөөнийг болон Монгол ээжүүдийн анхдугаар их хуралдайг би санаачилсан. Тийм ч учраас энэ хөдөлгөөнөө Баянхонгор аймгаас эхэлсэн. Тэгээд манай аймагт энэ хөдөлгөөнийг аймгийн МАХН-ын эмэгтэйчүүдийн хорооны дарга Ариунсан гэдэг хүн хариуцаж байгаа. Одоо ч бас 800-аад ээж гарын үсгээ өгөөд байна гэсэн мэдээ байна. Тэгээд сонирхуулахад манай энэ хөдөлгөөнийг дэмжиж эрчүүд, аавууд, эмээ өвөө нар, гадаадын иргэд ч гарын үсгээ зурж байна. Мөн бидэнд МАН-ын Б.Бат-эрдэнэ нэр дэвшигчийн штабаас хар машиныг эсэргүүцэх хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа утсаар мэдэгдсэн.
-Санал тоолох машиныг эсэргүүцэх хөдөлгөөн яг одоо энэ тал дээрээ юу хийж байна? Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэв үү?
Бид одоогийн байдлаар ээжүүдийнхээ гарын үсгийг цуглуулаад, орон нутагт сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцэх болсон тухайгаа ярьж хурал хийгээд явж байна. Бид гарын үсгээ цуглуулж дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хороонд ард түмний ийм хувь нь эсэргүүцэж байна гэж хандах бодолтой байна. УИХ-ын сонгууль ч энэ машинаар тоологдсон. Үүнийг ард түмэн “НО”-той гэж үзэх болсон нь Бүгд Найрамдах намын дарга Жаргалсайхан сонгуулийн санал тоолох хар машиныг худлаа гэсэн мэдэгдэл хийсэн байдаг. Тэр “Би яагаад ганцаарханаа ганцхан хүний санал авсан байдаг юм бэ. Миний ах дүү хамаатан садан 40 гаруй хүн байна. Миний хань ижил, үр хүүхэд надад саналаа өгдөггүй юм уу. Элбэгдоржоо чи боль л доо” гэж телевизээр ярьж байсан ш дээ. Үүнээс үзэхэд ч гэсэн ер нь ард иргэдийн дунд сонгуулийн санал тоолох машинд итгэхгүй байгаа хүмүүс маш их байна. Эхчүүдийн зүгээс ямар шаардлага тавих гэж байгаа вэ гэхээр бүх орон нутагт, эхчүүд маань өөрсдийнхөө төлөөллөөр, машинаар тоолсон саналын хуудасны ядаж 50 хувийг нь тоолуулах саналтай байна. Энэ асуудлаа бид Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр гардуулж өгнө. Энэ бичгийг гардуулж өгөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гардуулж өгнө гэж бодож байгаа. Одоогоор хөдөлгөөнийхөө талаар ярьж таниулаад л явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань маш завгүй байгаа юм байна. Бидэнд тэр болгон мэдээлэл өгөх боломж гарахгүй байна. Гэхдээ бид шантрахгүй.
-Өнөөдрийн хэвлэлийн хурал үүнтэй холбоотой байв уу?
Тиймээ өнөөдөр бид энэ хөдөлгөөнийхөө талаар хэвлэлийн хурал зарласан боловч харамсалтай нь сэтгүүлч нар маань цугларсангүй. Сонгууль болох гээд завгүй байгаа юм байлгүй.
-Яагаад сэтгүүлчид ирээгүй юм бол. Та юу гэж бодож байна?
Одоо сайн мэдэхгүй байна. Би сэтгүүлчдийг улстөржөөд байна гэж харахгүй байна л даа. Гурван нэр дэвшигчийн ажилд оролцоод завгүй байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бид өөрсдөө мэдээ муу тараасан болов уу гэж өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас зарлаж өгсөн.
-Ярилцлагынхаа төгсгөлийг таньд үлдээе?
Өнөөдөр Монголын төрийн тэргүүнээ сонгох, энэ удаагийн сонгуульд эх хүн, эмч хүн, эмэгтэй хүн анх удаа нэр дэвшиж байна. Монгол бол
ардчилсан улс орон. Ардчилал гэдгийг Ардчилсан нам гэж ойлгож болохгүй. Энэ бол нийт ард түмний баялаг. Хамгийн үнэтэй капитал нь байх ёстой. Ардчиллыг хэн нэг нам юм уу, хэн нэг ардчиллыг үүсгэн санаачлагч ерөнхийлөгч ч өмчлөх эрх байхгүй. Монголынхоо нийт ээжүүд, сонгогч түмэндээ хандаад уриалахад эрчүүдээ бид сонгож үзсэн. Харамсалтай нь эрчүүд маань архины бизнесийг, авилгалыг, албан тушаалын дайныг, хэт улстөржилтийг таслан зогсоож чадахгүй байна. Газар нутаг, байгалийн баялагаа тэгш шударгаар хуваарлиж чадахгүй байна. Энэ олон асуудлыг шийдвэрлэх байх гэсэн сэтгэлээр бид эх хүнээ дэмжээд үздэг юм билүү. Ээжүүд бүхэн энэ сонгуулийн өдрүүдэд сайхан цайгаа чанаад, айл хотлоороо ах дүү хамаатан садан найз нөхдөө дайлаад, ээж хүний тухай хоорондоо сайхан яриад, урлагийн мастерууд маань ч гэсэн эх хүний дуу шүлгээр амьсгалаач, нийт телевизүүд маань ч гэсэн эх хүнийг магтан дуулаач гэмээр байна. Бид Н.Удвал хатагтайгаар үнэхээр их бахархаж байна. Яагаад гэхээр Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг бол хүн бүхэнд олдоод байдаг хувь тохиол биш. Хүн болгоны амталж үзээд байдаг боорцог биш. Тийм учраас олон эмэгтэй улс төрчид, олон мянган ээжүүд дотроос шалгарсан манлай болж ерөнхийлөгчид нэр дэвшиж байна гэдэг нь нэр төрийн асуудал. Монголын эмэгтэйчүүд бидэнд ч нэр төрийн асуудал. Нэр дэвшигч Н.Удвалдаа нийт эхчүүдийн өмнөөс амжилт хүсье! Монголын ээжүүд үнэхээр олон юм байна. Монголын үрс түм бум болох болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе!
Сэтгэгдэл ( 8 )
манаахан ягаад ийл сонин хүмүүс бдаг бна аа яах гэж тэр машин уудийн авсан юм бэ эсүүл бутцаагаад залчих тээд санлаа гараараа тоолий бид тм баян орон биш биз дээ.
луйвраа хийх гээл байж ядаж байх шив эхнээсээ бүгд нарсанд орж байгаа болохоор энэ мафийн нам
ЭНэ одоо ямар булхай муу аргаа бодоод байгаа юм бээ дээ. Шударгаар өрсөлдөж чадахгүй банйа уу. Бүх том улс гүрэн машинаар тоолдог шүү дээ. Гар болцэвэр алдаатай булхайтай тийм биз дээ
ЭНэ одоо ямар булхай муу аргаа бодоод байгаа юм бээ дээ. Шударгаар өрсөлдөж чадахгүй банйа уу. Бүх том улс гүрэн машинаар тоолдог шүү дээ. Гар болцэвэр алдаатай булхайтай тийм биз дээ
ЭНэ одоо ямар булхай муу аргаа бодоод байгаа юм бээ дээ. Шударгаар өрсөлдөж чадахгүй банйа уу. Бүх том улс гүрэн машинаар тоолдог шүү дээ. Гар болцэвэр алдаатай булхайтай тийм биз дээ
ЭНэ одоо ямар булхай муу аргаа бодоод байгаа юм бээ дээ. Шударгаар өрсөлдөж чадахгүй банйа уу. Бүх том улс гүрэн машинаар тоолдог шүү дээ. Гар болцэвэр алдаатай булхайтай тийм биз дээ.
сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол ...торгох ..баривчлах ял шийтгэнэ. Эрүүгийн хууль 130.1
...сонгуулийн хууль тогтоомж зєрчихийг уриалсан агуулга бvхий сурталчилгаа явуулхыг хориглоно 33.7.7