Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлээ
Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монгол Үндэстний Хүсэлд нэгдэх хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Буджаргал хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд Монголын ард түмний хүслийг мэдэгдэл, шаардлага болгон хүргүүлсэн тухайгаа хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Мэдэгдлийн товч агуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Төрийн тэргүүний эрх үүргийн талаар бичсэн байна. Харин шаардлагын тухайд 13 заалт бүхий амлалт өгөх асуудлыг хөндсөн байна. Энэ 13 амлалтыг хэрэгжүүлж чадна, хийж чадна гэх амлалтыг өгч чадсан нэр дэвшигчийг Монголын ард түмэн сонгоход бэлэн байна хэмээн хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлсэн шаардлага болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Дашрамд дурьдахад “Монгол Үндэстний Хүсэлд нэгдэх хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Буджаргал “Амлалт асуух хөдөлгөөн” байгуулснаа хэвлэлийн хурлын үеэр зарласан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Н.УДВАЛ НАРТ ХҮРГЭХ МЭДЭГДЭЛ
1. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гуч дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
2. Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.
З. Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан Ерөнхийлөгч гэх албан тушаалын “асар их эрх мэдэл”-ийг илтгэсэн заалтууд. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөвөөр хэрэгжүүлбэл Монгол орныг босгож чадахтай адил бас буруугаар ашиглавал Монголыг сүйрүүлж ч болох их эрх мэдэл.
Монгол улсын Ерөнхийлөгч хэн нэгэн хүний, ямар нэгэн бүлэглэлийн төлөө эсвэл аль нэгэн намын төлөө ажиллах ёсгүй. Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ төлөө л ажиллах ганц үүрэгтэй.
Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс “Ард түмнийхээ төлөө” хэмээн хашгирч байж сонгогдчихоод дараа нь аль нэг улс төрийн хүчин, гадаадын компанийн төлөө ажиллаж ирсэн бодит түүх байгаа. Энэ бол манай үндэстний гутамшиг.
Удахгүй Монголын ард түмэн дахин нэг Ерөнхийлөгчөө сонгоно. Нэгэн үзүүрт сэтгэлээр ард түмэн, газар шорооныхоо төлөө зүтгээд зогсохгүй хатуу тэмцэл явуулж чадах хүнийг төрийн тэргүүн болгох уу эсвэл ард түмнийг хууран мэхэлж сонгогдчихоод дараа нь эх орныхоо эсрэг ажиллах өөдгүй нэгнээр төрөө тэргүүлүүлэх үү.
Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүнийг Монголчууд бүгд мэднэ. Харин тэд Монголын төлөө, Монголын ард түмний төлөө юу хийж чадах вэ? гэсэн ганц асуултанд ард түмэн хариулж мэдэхгүй байна. Ард түмэн юунд найдаж сонголтоо хийх вэ? Тэднээс юуг хүлээн суух вэ? Эсвэл зүгээр л жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгтэй адил хэн нэгэн нь сонгогдох байх хэмээн идэвхгүй хандах уу? Хэдий хүртэл бид идэвхгүй гар хумхин суух вэ?
Мөрийн хөтөлбөрт итгэх үү. Хувь хүнд нь найдах уу. Мөрийн хөтөлбөртөө гоё сайхан зүйл бичсэн байвал сонгох уу? Эцсийн эцэст өнөөдрийг хүртэл хэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж түүнийгээ тайлагнаж ирсэн юм бэ? Хэрэв өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч нар, УИХ, Засгийн Газар бүр мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжүүлсэн бол өнөөдөр монгол улс үсрэнгүй хөгжилд хүрчихээд ард түмэн аяга хоол, түлээ нүүрс ярьж, төр засаг нь авлига хээл хахууль, ядуурал, ажилгүйдэл гэсэн үргэлж ярьдаг сэдвүүдээ давтахгүй байх байлаа.
Өнгөрсөн хугацаанд хэн нь ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэнгүй. Тэд ард түмэнд таалагдах л ажлыг хийсэн. Өнөөдөр ч энэ бүхэн давтагдаж байна. Ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр ч мөн үүний давтагдал төдий болох нь харагдаж байна. Яагаад гэвэл тэнд бичигдсэн заалтууд бүгд л ард түмэндээ таалагдах гэсэн “бяцхан” хүслийнх нь илрэл болох нь уншихад харагдаж байна.
Хэрэв мэдлэгтэй, чадалтай хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшсэн бол, ийм хүмүүсийг намууд нэр дэвшүүлсэн бол чадалтай, мэдлэгтэй мөрийн хөтөлбөрүүд гарах байсан. Тэрхүү мөрийн хөтөлбөрт нь улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг цогцоор нь шийдэх шийдлүүд байх байсан.
Ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөр нь Монгол оронд хөгжил авчирах хөтөлбөр байх ёстой. Гэвч өнөөдрийн гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр монгол орны ирээдүйг харахаасаа илүү ард түмэнд таалагдахад чиглэсэн түр зуурын шинжтэй заалтуудаар дүүрчээ. Гоё гоё амлалтуудаар дүүрсэн УИХ-ын сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөр шиг л байна. Үүнээс их ялгараад байх зүйл алга.
Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг уншаад шинэ зүйл юу ч олсонгүй. Өнөөгийн Монгол улсын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх шийдлүүд тэнд алга. Бөөн л асуудлуудын жагсаалт, ерөнхийлсөн өгүүлбэрүүд. Дэмжинэ, туслана, урамшуулна, санаачилна гэсэн утгагүй юу ч хэлэхгүй, хэзээ ч мартагдаж болох хоосон үгнүүдийн цуглуулга байна. Ерөнхийлөгч хүн “Ерөнхийлөөд” байж болохгүй. 2009 онд тавигдаж байсан асуудлууд өнөөдөр хэвээрээ л байна. Үүнийг ярьж байгаа ч хүн алга. Магадгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч энэхүү мөрийн хөтөлбөрийн заалтууд хэвээрээ байхыг үгүйсгэхгүй.
Сонгогчид цаасан дээр бичсэн хүслийн жагсаалт эсвэл хоосон гоё амлалтуудаар сонголтоо хийхгүй харин нэр дэвшигчдээс бодит “АМЛАЛТ”-ыг авах ёстойг сануулж бас уриалж байна. Үүний тулд шаардлагад тусгасан 13 заалтыг гурван нэр дэвшигчдэд хүргэж байна. Энэ нь хэрэв тухайн нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хамгийн түрүүнд хийж гүйцэтгэнэ хэмээн ард түмэндээ амлан тангараглах ёстой. Хэрэв үүнээс татгалзвал түүнийг ард түмэн, газар шорооныхоо төлөө биш хэмээн үнэлж дүгнэхэд хүрэх болно гэдгийг мэдэгдэж байна. Шаардлагыг хавсралтаар оруулав.
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХҮСЭЛД НЭГДЭХ ХӨДӨЛГӨӨН
2013 оны 6 дугаар сарын 10
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Н.УДВАЛ НАРТ ХҮРГЭХ ШААРДЛАГА
Хэрэв Та Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хамгийн түрүүнд хийж гүйцэтгэх 13 заалтыг хүргэж байна. Нэр дэвшигч Та үүнийг ард түмэндээ амлаж, тангараглах ёстой.
10. Байгуулаад бас дараа нь устасан аж үйлдвэрээ дахин сэргээж улс орноо таван бүс болгон хувааж тус бүр таван тулгуур хот байгуулах амлалтыг өгөх,
11. Биотехнологи, нанотехнологи болон сансрын аж үйлдвэр гэх мэт өндөр технологийг төрийн тэргүүлэх чиглэл болгон дэмжих амлалтыг өгөх,
12. Монгол үндэстний эсрэг оюуны терроризмыг бүрэн таслан зогсоох зорилгоор мухар сүсэг, худал, дутуу, алдаатай мэдлэгээр ард түмний толгойг угаадаг бүх үйл ажиллагааг таслан зогсоох амлалтыг өгөх,
13. “Чаддаг нь амьдар, чадахгүй нь хохь” нь гэсэн харгис зарчимтай чөлөөт зах зээлийн эдийн засгаас “хамтаараа сайхан амьдрах” зарчимтай хамтын зах зээлийн эдийн засаг руу шилжих ажлыг эхлүүлэх амлалтыг өгөх гэсэн 13 шаардлагыг тавьж байна.
Энэ бол Монголын ард түмний хүсэл. Та үүнийг ард түмэндээ амлаж байгаа бол та үүнийг хийж чадна гэсэн үг
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХҮСЭЛД НЭГДЭХ ХӨДӨЛГӨӨН
2013 оны 6 дугаар сарын 10
Сэтгэгдэл ( 10 )
dewshij chadaj bgaa negnee yah gj muuldag bna emegtei hun harin ch uhaanaaraa shiideh busuuu
Хот хөдөөгүй нам харгалзахгүй эмэгтэйчүүд эмэгтэй нэр дэвшигчээ дэмжинэ Учир нь шударга тууштай эх оронч эмэгтэй хүн ус агаар шиг хэрэгтэй байгаа
Songuuli bolohoor yanz buriin hudulguunuud idevhjij garah yumaa eniig yostoi duulaagui hudulguun bna
taivan amidarmaar bna ter tsaasan buug yaj ch bichsen adilkhan bitgii moroodold avtaad bai
Elbegdorj erunhilugchid ehlulsne dusgah bolomj olgotsgooe oo. Zamiin dundas ni butsaj bolohgui e. Bid avligiin esreg elbegdorj shig huchtei temtseh uur udirdagchiig olj chadahgui e.
ЭЛБЭГЭЭГИЙН ИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ОЛОН САЙХАН шинэ зүйлийг бүтээх санаа санаачилга оросон байна лээ уншиж танилцах хэрэгтэй юм шиг.
ЭЛБЭГЭЭГИЙН ИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ОЛОН САЙХАН шинэ зүйлийг бүтээх санаа санаачилга оросон байна лээ уншиж танилцах хэрэгтэй юм шиг.
Гайгvй сайн ажиглав. Цаг хугацаатай ажиглав. Жаахан шизо байх шиг ээ
Ц.Элбэгдоржид үргэлжлэн хийж үр дүнг нь харах зүйлс их байгаа учир мөрийн хөтөлбөрт нь шинэ зүйл зонхилохгүй байгаад гайхах юм алга.