УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихаа болино

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Үндсэн хуулийн 26-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хуулийн ахлах референт Г.Мөнхтулга нар УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодотгон сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Өргөн барьсан хуулийн төслийн гол зорилго нь Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүн хавсран гүйцэтгэдэг байдалд цэг тавихад оршиж буй юм. Энэхүү хуулийн дагуу 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш зөвхөн Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно, харин Засгийн газрын бусад гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй аж.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа нь улам бүр хүндрэл учруулж, санаатай болон санамсаргүй байдлаар ажил цалгардуулах зэрэг бэрхшээл үүсгэж байгааг судалгаа харуулдаг. Тодруулбал: Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж буй Улсын Их Хурлын гишүүд нь бусад гишүүдтэй харьцуулбал хуралдаанд оролцох идэвх нь муу, Улсын Их Хурлын тухай хуульд заасан дагуу тодорхой тооны байнгын хороонд харъяалагддаг хэдий ч тэрхүү хороодынхоо хуралдаанд идэвхтэй тогтмол оролцож чадахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэ болон бусад олон сөрөг үр дагаварыг шийдвэрлэх зорилгоор дээрх хуулийн төслийг өргөн барив.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(49.0.200.253) 2013 оны 06 сарын 12

яг харагдаач үүгээрээ сонгуулийн кок л горьдоо биз АН тэр хуулийг нь батлах уу?? хэний ч мэдээжийн юмаар дандаа худлаа хэлдэгээ болиочээ???

0  |  0
Top