Ё.Отгонбаярт гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах санал тавьсан уу

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын асуудал хүндэрч байгаа бололтой. Өөрийгөө хичнээн “Би бу­руугүй” гээд ч түүнд хол­богдох хэргүүд өдөр ирэх тусам улам нэмэгдсээр байна.

УИХ-ын дарга З.Энхболд түүн­тэй ганцаарчлан уул­заж “Гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн саналаараа тат­­галз” гэх санал тавь­сан тухай эх сурвалжууд мэ­дээлж эхэллээ.

Ё.Отгонбаяр өөрийн сана­лаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад хүрвэл түүнийг шууд цагдан хорих нь ойлгомжтой. Тэгэхээр гишүүн буруугаа хүлээн зөвшөөрч чадах эсэх, огцрох өргөдлөө өгөх үү гэдэг нь анхаарал татаж эхлээд байна.

О.Эрдэнэсо­лонгыг их хэм­жээний мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн 461 дүгээр хорих ангид саатуулсан ч Ё.Отгонбаяртай холбоотой ноцтой мэдээллүүд хууль хяналтынхны гарт баримттайгаар орж ирж байгаа учраас гишүүнийг хааш нь ч хөдөлгөхгүйгээр барьж байна гэж хэлэхэд болно.

Өнгөрсөн долоо хоногт цагдаа, прокурорынхон ги­шүү­ний эхнэр О.Эрдэнэсолон­готой холбоо­той мэдээллийг хийсэн бол өчигдөр УМБГ-аас Ё.Отгонбаяртай холбоотой нэлээд хэдэн ноцтой шинэ хэргийн талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хууль бус үйлдлүүд шалгалтын явцад илэрсэн. Шалгалтын явцад иргэн Ч-г Энхтайвны гүүрэн дээр бүлэг этгээдээр зодуулаад машиныг нь авсан гэх баримт илэрсэн. Хамгийн ноцтой нь Ё.Отгонбаярыг бусдаас авлига авсныг гэрчлэх хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн байна. Тиймээс дээрх баримтуу­дыг үндэслэн түүнийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь бидэнд саад болж байна гэж байлаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bachka(202.126.89.177) 2013 оны 06 сарын 11

Zada ene hereg ch tegesgeed namjih blgvida ene hvmvvs chin mungtei ulsuud shvvde ardiin namiin muusain awilgachid...

0  |  0
Зөв (202.131.239.146) 2013 оны 06 сарын 11

Үнэн ялна зөв зөв сайн шалга. гар хөл Г.Дамдиннямыг нь шалга бас /ШУТИС-ын дэд захирал байсан/

0  |  0
BB(219.207.14.146) 2013 оны 06 сарын 11

Bayartsogt ene hoyor huselteeree gishuuneesee tatgalzaad shalguulchih heregtei sh dee.

0  |  0
Top