Борлуулалтын татвар ба НӨАТ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Дэлхийн улс орнуудын нийтлэг чиг хандлагаас үзэхэд шууд бус татварын тогтолцоонд НӨАТ давуу байр суурь эзэлж байгаа юм. Энэ чиг хандлага нь НӨАТ-ыг буцаан олголт олгодоггүй шууд бус татварын бусад хувилбараар орлуулахад хүргэж байгаа юм. Тиймээс шууд бус татвар гэж юуг хэлэх вэ?

Шууд бус татварын тогтолцоо

Шууд бус татвар гэж үнийн нэмэгдлийн хэлбэрээр илэрхийлэгдэж, хэрэглэгчдийг бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нь ногдуулж, борлуулагчаар дамжин хэрэглэгчдийн өмнөөс төсөвт төлөгддөг татварын тогтолцоог хэлнэ. Шууд бус татварын гол төлөөлөл нь хэрэглээний татварууд байдаг. Хэрэглээ хэдий чинээ өндөр байна төдйи чинээ их хэрэглээний татвар төлнө гэсэн үг юм. Дэлхийн бусад орнуудад борлуулалтын татвар, худалдааны татвар, гүйлгээний татвар, НӨАТ, онцгой татвар гэх олон нэр төрлийн зорилт бүхий хэрэглээний татварууд үйлчилдэг ч сүүлийн жилүүдэд НӨАТ илүү давамгай үйлчилж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн хамт  НӨАТ-ын босго болох 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор төсөл санаачлагч гишүүд Онлайн парламенттай хамтран бизнес эрхлэгчид, иргэдийн дунд Онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. НӨАТ-ын босгыг 200 сая аль эсвэл одоогийн 10 сая хэвээр байлгах уу? эсвэл үүнээс өөр саналтай аж ахуй нэгж эрхлэгч иргэн та eparliament.mn сайтад нэвтэрч  хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top