Дэлхий дахинд далд худалдаа, оффшор дахь нууц дансуудад эргэлдэж байгаа их хэмжээний мөнгөний урсгалыг хянах шаардлага болоод сонирхол нэмэгдэж байгаа энэ үед манайхан ч тэрбум тэрбумаар хэмжигдэх их мөнгөний хэргүүдийг илрүүлээд, баривчилж хориод сүйд байна. Уг нь хууль бусаар шамшигдуулсан бол хуулийн хүрээнд хариуцлага тооцох нь зөв л дөө. Тэр утгаараа бол О.Эрдэнэсолонго, Н.Хүрэлбаатар нарыг баривчлахаас өмнө олон улс даяар нэр усаа цуурайтуулан гялалзсан Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Баярцогтыг бариад хийчихмээр л юм. С.Баярцогтын талаар тухайлан өгүүлэхээсээ өмнө дуулгахад УИХ-ын дарга З.Энхболд өмнө нь сайд асан одоо УИХ-д гишүүнээр суугаа Ё.Отгонбаярт УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах санал тавьсан гэх мэдээлэл ордноос гадагшилж байна. Анхаарал ч татаж байна. Хуулийн байгууллагын зүгээс өгч буй зөрүүтэй мэдээллүүдийн нэгээс үзэхэд Ё.Отгонбаярыг шалгах хуулийн үндэслэл гарч ирээгүй учраас эхнэр О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа гэж буй. Хэрэв тийм юм бол одоогийн нөхцөл байдлаас харахад шалгагдах хуулийн үндэслэл нь тодорхой болоогүй байгаа гэх Ё.Отгонбаярыг гишүүний суудлаас түргэн буулгах сонирхол хэнд илүү байна вэ. Хэнд, аль намд илүү ашигтай юм бэ гэдэг асуултын хариуг холоос эрэх шаардлагагүй л болов уу. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн хүнийг хорьж шалгаж буй асуудалтай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг харьцуулж харахаасаа өмнө УИХ-аар толгойгоо илүүлээд өнгөрсөн харагдах С.Баярцогтын асуудлыг авч үзье.
Илүүлээд л өнгөрчих үү?
“Мэйжор Бритиш файнэншиал индастри”, “Олон улсын эрэн сурвалжлах холбоо” ICIJ-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд болоод томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа олон улс даяар зарласны дотор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогттой холбоотой анхаарал татсан мэдээлэл байсан. Түүнийг 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан мэдээллээс харж болно. Тэр өөрөө ч Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрсөн. Бас компаниа нуусан гэдгээ хэлсэн. Тэгэхдээ “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь үнэмших аргагүй үлгэрийн тайлбар байв. Түүнчлэн С.Баярцогттой холбоотой асуудлыг дагаад найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирж байна. Өөрөө хэлэхдээ бол “энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байсан. Энд данс нээсэн цаг хугацааг яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно л доо. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавьсан 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрсөн цаг хугацаа хэзээ вэ гэдгийг манай хууль хяналтынхан мөшгиж, илрүүлэх ёстой юм биш үү. Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн байсныг бид нүдээрээ харж танилцсан. Ер нь бол түүнийг зөвхөн ёсзүйн алдаа гаргасан гэж үзэн, хамгаалж авч гарсан процесс Монголчуудын нүдний өмнө л өрнөсөн шүү дээ. Ардчилсан намын шилдэг лидерүүдийн нэг түүнийг элбэрэлт намынх нь нэр бүхий нөхдүүд аваад л гарсан.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм С.Баярцогтын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “...С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш. Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртхууны асуудал энд босч ирнэ. УИХ дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө. Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь бие даасан хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа тэдгээр баримтуудыг харахад бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байсан. Гэтэл өөрөө тэр талаар юу ч мэдэхгүй, цаад банк нь буруутай юм шиг яриад байдаг. Уг нь бултахын аргагүй л баримтууд байна лээ. Энэ нь анхнаасаа л бохир гэдэг нь харагдаад байгаа юм. Миний бодоход С.Баярцогтын асуудлаас монгол төрийн хийх гол дүгнэлт бол ер нь төрийн албанд байгаа улсууд даяаршсан ертөнцийн ололтуудыг буруу тийш нь ашиглаад өөрсдөө гадагшаа хөрөнгөө зөөж компаниуд байгуулж, гадны компаниудад үйлчлээд явах юм бол Монгол улсад хохиролтой гэдгийг ойлгох цаг болж. Энэ бол зүгээр яриад өнгөрөх асуудал биш.УИХ үүнд хариуцлагатай хандсан бол нэгдүгээрт, төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудал байх ёстой. Гадаад орнуудад юу байна вэ гэдгийг маш нарийн шалгах ёстой. Жишээ нь, ОХУ-д Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг, гадны хувьцаа эзэмшихийг хориглолоо. .
Ер нь төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх үү гэдгийг шийдэх ёстой. Гэтэл ийм зарчмын асуудлуудаа хэлэлцсэнгүй. Тэгэхээр С.Баярцогтын асуудал зэрэмдэг шийдэгдсэн. Цаашдаа яригдах байх. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа... С.Баярцогтынх шиг ийм асуудал дээр нийгмийн талаасаа маш хурц шаардлага тавьж, төрийнхнийг хаших хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд болох АТГ, шүүх, хяналтынхан, эдийн засгийн цагдаагийнхан ажиллах ёстой... Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой.” хэмээн ярьж байгаа юм.
Ер нь бол улстөрчийн төлөвшлийг олсон ичиж, зовох булчирхайтай хүн байсан бол С.Баярцогт шиг төрийн ордонд инээд алдаад алхаж явж чадахгүй л болов уу. Гэвч С.Баярцогт бол тусдаа хүн юм билээ. Тэр дансаа нууж болно. Хэчнээн ч ам.долларыг оруулж, гаргаж болно. Нууц компани байгуулж болно. АТГ-ыг хулхидаж болно. Хулхидсан нь ил байсаар байтал наранд эрх чөлөөтэй алхаж болно. Ер нь түүнд болохгүй юм гэж алга. Түүнд унаж уруудах боломжийг лав энэ засаг төрийн үед олгохгүй нь бололтой.
Хэрэв тэр өөр улстөрийн хүчний, тэрдундаа МАН-ын гишүүн байсан бол яах байсан бол. АН-ын биш МАН-ын гишүүн С.Баярцогтын Швейцарийн банкин дахь нууц данс илэрлээ, 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрч байжээ гэх мэдээлэл гарсан бол хууль сахиулагчид яасан хурдан шүүрч авч, араас нь салбарын сайдаасаа өгсүүлээд мэдээлэл хийж, бардамнах байсан бол гэх асуултыг тавимаар байгаа юм. Уг нь Монгол Улсын хууль дүрэм бизнесийн эрх ашгаас дээр тавигдах ёстой. Тэрчлэн төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн түүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийнхаа тухай тусгаагүй нь, нууц дансаа илчлээгүй нь хариуцлага хүлээх ёстой субьект гэдгийг нь тодорхой болгож байгаа. Гэсэн ч С.Баярцогт юу юугүй л өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавихдаа өөртэй нь ёсзүйн хариуцлага тооцоод л салахыг санал болгож гуйсан үйлдэл болсон. Түүний хүсэлтийг ч З.Энхболдын толгойлсон энэ цагийн парламент ёсоор болгосон.
Багийн тоглолт яваад байна уу?
Нэг намынхаа нөхрийн хүсэлтэд зөөлөн хандсан З.Энхболд дарга Ё.Отгонбаярт санал тавьсан гэх мэдээлэл байгааг эхэнд дуулгасан билээ. Тэгвэл Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн О.Эрдэнэсолонгыг бараг л хагас их наяд монгол төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргэлдүүлэн угаасан гэх үндэслэлээр барьж хориод байгаагийн цаана өөр асуудал ч байхыг үгүйсгэх аргагүй байгааг тодотгоё. Салбарын сайд Х.Тэмүүжин болоод холбогдох хуулийн байгууллагын нөхдүүдийн амнаас унаж байгаа үгс дээр дөрөөлөн авч үзэхэд О.Эрдэнэсолонгын нэр бүхий дөрвөн банкин дахь дансуудаар лав хагас их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар болон монгол төгрөг орж гарсан гэдэг нь эргэлзээтэй юм байна гэдэг урьдчилсан дүгнэлтийг хийхэд хүрч байна.
Түүнийг баривчилж хорьсон даруйдаа ЦЕГ-аас хэвлэлийнхэн рүү шидсэн мэдээллээс харахад 2009- 2013 оны хооронд нийтдээ 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар, 13.9 тэрбум төгрөг дансанд нь байршсан нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа. Тэгвэл бодит байдал дээр монгол төгрөг, ам.доллар хоёрыг сольж мэдээлсэнтэй холбоотойгоор мөнгөний хэмжээ нь баргийн амьтныг ухаан алдуулах хэмжээнд хүрчихсэн гэх мэдээлэл гарч л байсан. Тэр нь ч магадлал өндөр байгаа юм. Ё.Отгонбаяр эрхмийн хувьд гэр бүлийнх нь хүнийг дуудаж аваачаад дуугүй хорьсон гэх энэ үйлдлийг улстөртэй шууд холбон тайлбарлаж буй бөгөөд дансан дахь мөнгөний хэмжээг гуйвуулсан алдаагаа залруулаач гэсэн шаардлагыг Монголбанкны Ерөнхийлөгчид хандан тавьсан байгаа. Харин сонгууль угтан ид дуулиан дэгдээж байгаа хэргүүдийн талаар уриалгахан гэгч нь байр сууриа илэрхийлэн суугаа Х.Тэмүүжин сайд сошиал сайтуудаар хувь, хувьсгал бүгдийг хамарсан үгсийг урсган суух зуураа “Тодорхой зарим гүйлгээнд тийм андуурал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ их хэмжээний $ гүйлгээ байгаа” хэмээн бичсэнийг хэвлэлийнхэн анзаарахгүй байж яаж болох билээ.
Тэрчлэн анхнаасаа 452 тэрбум гаруй төгрөг гэх тоог хэвлэлийнхэнд өгсөн хуулийн байгууллагынхан сүүлдээ эргэж буцаж ярьж буй бөгөөд Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх хэлэхдээ “Анхнаасаа 19.3 тэрбум төгрөг болон их хэмжээний валют гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл үүнийг тодорхой мөнгөн дүн мэтээр зарим нэгэн сайтаар бичсэн байсан. Одоогоор энэ олон дансаар орж гарсан мөнгөн дүнг нарийвчлан тогтоох боломж байхгүй, мөрдөн байцаалт үргэлжилж шалгаж байна.” гэсэн зүйлийг ярьж байгаа юм.
Ямартай ч үйл явдлууд өрнөж байна. Сонгууль угтсан энэ өдрүүдэд хууль хүчнийхэн овтой түргэн мэргэн ч ажиллаж байна. Нээрээ л барагтай хэргийн талаар ам нээдэггүй эрхмүүд ээлж дараалаад л хэвлэлийн хурал зарлаад л ярьцгаах болж. Харин С.Баярцогт эрхэмд хамаатуулан үүсгэсэн хэргийн талаар АТГ-аас ширхэг ч сөрөг үг унагахгүй өнөөдрийг хүрэв. Ер нь бол үлдэх учиргүй хүмүүс бүгдээрээ л явах ёстой баймаар.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 23 )
bayarzogt otgonbayar ali aliig ni yavuul yavuul shalga shalga!!!!ilruul!!! hen medlee nuguu heden naiztaigaa niilj oovshor moovshordoj mungu sanga hulgailsan ene terniih ni hamtragch ene 2 ch yun biluu hen medlee!!! manai zagdaa sergiilehiin baiguullagiin dood alban tushaaltnuud uls orniihoo umnu urgusun tangaragtaa unench baij ene metchilen humuusiin erhend orolgui sain baizaan shalgaj ilruulj baidagt ch urgelj talarhaj baidag shuu. Bayarlalaa ta buhendee hairtai shuu erhem murdun baizaagch huulich shuugchid prokuriin niit ajiltan alban haagchdaa!!!ene yu hamaagui bicheed niiteldeg setguulchidee ene metchilen irged bidnii setgegdluudees sanaa avan niitlelee bichij bgaarai gej zuvlie.
Ene bayartsogtiig ulsiin ih hurliin gishuunees ni bur boliulj tatah heretei ...
БАЯРЦОГТОД ХЭЛЭХ УГ ОЛДОХГУЙ ДУРГУЙ ХУРЧ БАЙНА. ЭХ ОРНОО CHINA ГЭЖ МЭДУУЛСЭН НЕХЕР ИХ ХУРАЛД СУУЖ БАЙНА ГЭХЭЭР ХУРДХАН ТАРААСАЙ ГЭЖ БОДОГДООД БАЙДАГ БОЛСОН ДОО
bayartsogt*****novsh!otgonbaya r shig 323sayiig huschikaad tsever gar tsever tsus geed l suuj bhgui tenegteed gantshan saytai bj ilchleed l tenegteed l
баярцогтын болд төмөр ерөө гол ххк -чинь татварын өртэй компаниуд дотор толгой цохиж явна гэсэн 600 төг-ний төмсийг 6000-аар 6сая хүрэхгүй дугуйг 60 саяаар шахдаг хүн яахаараа өрөө төлдөггүй байна аа
хятадыг нь үлдээж монголыг нь явуулдаг уих болсон юм биш үү
баярцогт цагаа хүлээж байна
BI AN NAMIIN GISHVVN TEGEHDEE ENE 2 HVNIIG BAITUGAI ZABAARSAN BVH HVNIIG BARIBCHILJ TORIIN ALBAND IIM MUUSAIN HVNIIG AJILUULAHGVI BAIH HEREGTEI
85.218.60.11За тэгээл олон түмний нүд харсаар байтал гэм буруутай бол шийтгэлээ авах л биздээ.
bayartsogt otgonbayartai hamt gej medeerei
HIISEN UM CHIN BARITSANASHDEE ADGIIN HULGAI CH L HYN GYTGEDGIIN MALAA MEDEJ AV BAS CHI HULGAI HIICHEED UMNUH HULGAI HIISEN HYNIIG CHIN HORIHGYI BOL CHI DUUGAI L SHOROND ORCHIH UU MALAAS DOR HUNDII TOLGOI
Адгийн хулгайч л хүнтэй барьцдаг юм.