С.Оюун сайд БНСУ-д ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр, өнөөдөр БНСУ-ын Инчон хотноо Даян дэлхийн ногоон өсөлтийн дээд чуулганд оролцож байна. Засгийн газрын шийдвэр гаргах түвшнийхэн, эрдэм шинжилгээ судалгаа, төрийн бус байгууллага, хувийн секторын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцож буй уг чуулганаар ногоон өсөлтийн санхүүжилт, инноваци, бодлогын асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн Даян дэлхий ногоон өсөлтийн олон улсын хүрээлэнгийн гишүүнээр нэгдэж буй  улсаа төлөөлж гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(92.104.218.224) 2013 оны 06 сарын 11

Inchon gedeg bas hot baidag yumuu.. Ongozni buudal n Inchon bishuu..*****sonongosuud buh yumaa adilhan nerledeg yumaa

0  |  0
Top