Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17.7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо.“Улаанбаатар метро” төслийг 2013 оны гуравдугаар сард болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Үүний дараа төслийг НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өргөн бариад байсан юм.
Харин Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, төслийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх тухай зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав танилцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )