З.Энхболд Дархан-Уул аймагт ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр, маргааш хоёр өдөр Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдад ажиллах юм байна.
УИХ-ын даргын орон нутагт ажиллах эхний өдрөө Шарын гол сумын эмнэлэг, Шарын гол ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцана. Үүний дараа  Хонгор болон Орхон сумын иргэдтэй уулзалт хийх юм байна.
Дараагийн өдөр буюу зургадугаар сарын 13-нд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр цэцэрлэг, МСҮТ, Дарханы гурилын үйлдвэр болон Алтан сагс зах дээр очиж хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзалт хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top