Тони Блейр Монгол Улсын Засгийн Газрын зөвлөхөөр ажиллахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн Намын дарга асан Тони Блейр Монгол Улсын Засгийн Газрын зөвлөхөөр ажиллахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Тэрээр өнгөрсөн сарын 22-нд Монголд айлчлах үеэрээ энэ талаар ярилцсан байна. Тони Блейр ажлаа өгснөөсөө хойш нийгэм, улс төрийн зөвлөгөө өгдөг компани байгуулсан бөгөөд өмнө нь Казакстан, Колумби, Кувейтын Засгийн газарт зөвлөгөө өгч байжээ.

Харин  ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн дараа Тони Блейртэй Монгол Улсын Засгийн Газар гэрээ байгуулж, албан ёсоор хамтран ажиллаж эхлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top