УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нэр дэвшигчээ дэмжиж, сурталчиллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил ид дундаа үргэлжилж байна. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид Чингэлтэй дүүрэгт ажиллаж, нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийлээ. Эмэгтэй хүн, эх хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд нэр дэвшиж буйд Чингэлтэйчүүд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

        Түүнчлэн иргэд ажлын байргүй учраас ид хийж бүтээх насны залуучуудад ажил олдохгүй, байлаа ч нас, хүйс заагаад шаардлага өндөр тавьдгийг  өөрчлөх болсныг ярьж байсан юм. Оюутнуудыг ажиллах нөхцлөөр хангахаар тусгасан мөрийн хөтөлбөрийг ч сайшаан дэмжсэн. Гэхдээ сургалтын төлбөрийг шийдэх асуудал чухал ч багшлах боловсон хүчин, ялангуяа залуу багш нарын заах арга тааруу байгааг тэд шүүмжилсэн.

        Мөн хотын захын гэр хороолол, 7 буудлын орчмын худалдааны төвүүдээр өргөн хэрэглээний барааны үнэ 500-1000 төгрөгөөр нэмүү байдаг байна. Тиймээс өдрөөс өдөрт  доройтон байгаа иргэдээ асран энэрч чадах нэр дэвшигч Нацагийн Удвалыг Чингэлтэйчүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иргэд хий хоосон ярьдаг биш, хийдэг хүн Монголын төрд хэрэгтэй гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.36) 2013 оны 06 сарын 13

амжилт хүсье таны ард монголын сайхан эмэгтэйчүүд цөм бий шүү

0  |  0
Top