Social network-т хаяггүй улстөрчийн ирээдүй бүрхэг хэмээн сүүлийн үед ярих болсон. Энэ үг үнэн гэдгийг баталж буй мэт манай улстөрчид идэж буй хоолноосоо авахуулаад өдөр тутмынхаа үйл явдлыг твиттер, фейсбүкээр тайлагнадаг болоод удаж буй. Энэ нь улстөрчид өөрсдийгөө иргэдэд сурталчилж, олонд таниулахаас гадна үзэл бодлоо ямар нэг цензyргүйгээр илэрхийлэх боломжийг олгодог. Зарим тохиолдолд тодорхой сэдвийн хүрээнд “Би багадаа” гэх мэтээр нөхөрсөг яриа өрнүүлдэг байсан бол сүүлийн үед энэ яриа шорон гяндан гэх мэт монголчуудын хэлэхээс ч цээрэлдэг үгсээр солигдох болжээ. МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар саяхан “Би МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар байна. Би хууль зөрчсөн бол ял үүрэхэд бэлэн. Шаардлагатай бол биднийг шоронд хийг” гэх зэргээр төрийн тэргүүн рүү давшилсан үг чулуудсан байх юм.
Мөн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр “чаддын бол надаар оролдооч!.. Элбэгээ би бэлэн байна. Би чиний шоронд очиё... гэх мэтээр жиргэсэн нь сүүлийн үед өөрийнх тараар хэвлэлээр бичигдэж буй таагүй мэдээлэлд бухимдсан нь илт харагдаж байгаа юм. Энэ мэтээр social network сүлжээг ашиглан “шорон” гэх үгсээр чимэг хийн улс төр хийх явдал МАН-ын гишүүдийн дунд мода болон дэлгэрээд байна.
Сэтгэгдэл ( 5 )
TEHDEE MONGOL ULSIIN MINI TORD TOMOR NVVR HEREGTEI BOLSON NI TODORHOI SHVV DEE TSAG HUGTSAA HARUULNA DAA
NEEREE 37 ON BOLSON BNA. YM BOLVOL SHORON YASANCH NEG NEGNIIGEE HEMLEJ HANJ ZADDAGGUI YM BDEE. ELBEGEE
2004 onii songuuliig budliulsnaar bol ug ni gishuun bish shorond l yuvah nuhurduu odoo l baikh gazraa medej sain bna. Tanai namaas oluulaa shorond orohoo medsen ni yamaidaa
Сая л өөрийнхөө байх газрыг ойлгож байгаа юм уу?? ж.сүхбаатар гэж гяндан царайлсан хулгайч шүү....
ta ih hurliin gishuunees tudgelzeed shalguulaach dee tegeed l ok sh d unen l bol