Н. Хүрэлбаатарыг бид сайн мэднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Монголчууд маань улс төржсөн, талцсан, хуваагдсан, хардсан, гүжирдсэн, санаанд багтамгүй үйл явдлууд шил шилээ даран гарах боллоо. Үнэндээ монголчууд бид нар, ялангуяа жирийн иргэд аль нь үнэн, аль нь худал, хэн нь шударга, хэн нь чадалтай юм, хэнийх үнэн зөв гэдгийг ялгахад туйлийн бэрх цаг үе тулгарч байна. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд маань ч үнэн худлаа нь нотлогдсон баримт мэдээлэлийг нийтэд дэлгэхээсээ илүү сонин хачин байх талыг нь илүүд үзсэн, сэтгэл сэрдхийлгэсэн мэдээлэлүүдийг илүүтэйгээр гарах болжээ. Түүний нэг жишээ нь Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэгт холбогдуулан, нэг талыг баримталсан мэдээлэл байнга гарах болсонд гайхаж, эргэлзэхийн сацуу, бид Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг хар багаас нь сайн мэдэхийн хувьд түүнтэй холбоотой асуудлыг битгий улс төржүүлээсэй гэсэн үүднээс цөөн хэдэн үгийг дайж байгаа хэрэг.

Уг нь Н.Хүрэлбаатар гэдэг хүн эмч болох гэж асрагчаас нь эхэлж ажиллан хүнд өвчтнүүдийг сэтгэлээсээ асран, эмнэлгийн шал, жорлонгоос эхлүүлээд тасаг, нэгжийн угаалга цэвэрлэгээг гардан хийж, цааш зүтгэсээр бүр докторын зэрэг хүртэл сурч, боловсорч, ухаажиж, гэгээрсэн амьдрал хувь заяагаа эрүүл мэндийн салбартай салшгүй холбосон нэгэн. Хэлтэй бол хэлтэй, эрдэм боловсролтой бол чамгүй сайн эрдэм боловсролтой эмч, багш, дарга, захирал, сайд гээд ер нь бүх л түвшний ажлуудыг шат дараалан хийж гүйцэтгэсээр өдийг хүрч, олон мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх их үйлст өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан манай эрүүл мэнд, боловсролын салбарт өмнөө барих хүмүүсийн нэг яахын аргагүй мөн.

Түүний гарын шавь нараас нь олон сайн багш, эмч, мэргэжилтэн, судлаач эрдэмтэн төрж салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа нь үгүйсгэж боломгүй гавьяа. Н. Хүрэлбаатар нь 1996 онд АУ-ны магистр, 2001 онд “Гепатитын В вирус тээгчдийг ийлдсийн вакцинаар эмчилсэн үр дүн” сэдвээр АУ-ны докторын зэрэг амжилттай хамгаалсан. Эрдэм шинжилгээнийхээ ажлын хүрээнд эхлээд БНСУ-ын Ионсей Их Сургуулийн эмнэлэгт, дараа нь Лондонгийн Их Сургуулийн Вейндерийн Вирус Судлалын төвд ариллаж, үргэлжлүүлэн Япон улсад докторын дараах эрдэм шинжилгээний ажлаа хийсэн юм.

Тэр сайн багш төдийгүй, одоогоор 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаас 50 орчим нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн ба судалгааны ажлууд нь ЭМШУИС-ийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдээр удаа дараа шалгарч, олон улсын эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд өөрийн судалгааны ажлаар илтгэл тавин хэлэлцүүлж, олон орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, дэлхийн нэр хүнд бүхий их сургуулиудад уригдан лекц уншсан нь түүнийг хэр зэрэг өргөн цар хүрээтэй, чансаатай эрдэмтэн гэдгийг нь илтгэдэг.

Н.Хүрэлбаатарыг сайдын ажлаа өгсөнийхөө дараа гадаадад ажлаа үргэлжлүүлээд хийж явааг нь хачирхсан байдлаар ярихыг нь сонслоо. Аливаа хүн ялангуяа хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаасаа өөрчлөгдсөний дараа өмнө нь хамтран ажиллаж харилцаж байсан түншүүдтэйгээ тухайн байгуулагуудтайгаа хуулиар хориглоогүй л бол үргэлжлүүлэн нөхөрлөж, үерхэж, хамтран ажиллахад харшлах зүйл байхгүй баймаар байна. Эмч хүн, эрдэмтэн хүнийхээ хувьд Н.Хүрэлбаатар хаана ч юм гадаадад хурал, зөвлөгөөнд оролцож, мэдлэг мэргэжилээ дээшлүүлэн, хамтын ажиллагааны талаар уулзаж учирч явах нь түүний өөрийн хувь хүнийх нь шийдэл. Ер нь үйл явцын хар цагааныг сааралтуулахааргүйсэн дээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд сайдын албыг богинохон хугацаанд түшсэн ч гэсэн үнэхээр нийгэмд хүлээн зөшөөрөгдсөн, эрүүл мэндийн салбарын эрх ашигт яах аргагүй нийцсэн олон арван ажлуудыг сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэн, нойр хоолгүй зүтгэж явсныг нь мэдэх хүн цөөнгүй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүн гэдэг амьтан алдаж онох нь бишгүй дээ. “Цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоордоггүй” гэдэг шиг бидний сонсож мэдээгүй зүйлүүд дээр Н.Хүрэлбаатар маань алдаж оносон байхыг үгүйсгэхийн аргагүй. Алдсан гэхэд тэр хүний гэгээлэг, сайхан чанаруудыг тэр чигт нь харлуулж яав ч болшгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа иргэд. Бид доктор Н.Хүрэлбаатарыг өмөөрч энэхүү нийтлэлийг гаргаж байгаа хэрэг биш, гагцхүү түүнтэй холбоотой асуудлыг бүү улс төржүүлээсэй гэсэн дээ, хэн нэгэн хүн цаг үеийн зорилгодоо ашиглах гэж битгий оролдоосой гэсэн дээ түүний хэн болох тухай хэдэн үгийг бичиж байгаа нь энэ.

Түүний багш, хамтран зүтгэгч, шавь нар.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.18.160) 2013 оны 06 сарын 17

хулгайч байх ёстой газраа байгээ

0  |  0
eoeo(92.104.218.224) 2013 оны 06 сарын 12

Tor soligdoj ANinhan ingej hun daramtalj shorongoor bainga ailgadag zag ongoroh baihdaa..... Burhan tenger zeerluuleh estoi humuusee zuv zeerluuleesei.....Odoo yum l hiivel shoron gyandan boljdee.. muu heleed baigaa Enkbayarin ued ingej hun bolgonig daramtaldag baisan yumuu???

0  |  0
ginj(202.126.89.210) 2013 оны 06 сарын 12

ene niigmiig hen ugsun yum? ardchillaliin chini buyan shdee.

0  |  0
turuu(122.201.18.13) 2013 оны 06 сарын 12

ene huniig muulah gesengui e ug ni sn l hun bmaar haragdaad bdin unen muniig togtooj uguh blgui de

0  |  0
turuu(122.201.18.16) 2013 оны 06 сарын 12

minii medeh 2 ger bul l salsan sarnisan bugd l idej uusan humuus ajlaa hiideg hun bdaggui shde zaluuchuud ni shou tsengeen gd l hugshid ni heden huuhnuudee noolood l

0  |  0
haha(202.126.89.210) 2013 оны 06 сарын 12

ene setgegdel bichsen hun awilga awsaniig ni harj bsan hun yum bna. shudarga erunhiilugchiin utsan huuheldei mini shuud il garaad heleech.kkkk

0  |  0
turuu(122.201.18.166) 2013 оны 06 сарын 12

za sn medehguim da gehdee yaamand ajillaj bsn humuus bugd asuudaltai bugd l hoorondoo yavaldaj idej uusan ger bulee orhij hoorondoo suusan humuus bdg shde

0  |  0
ЗОЧИН(84.128.160.96) 2013 оны 06 сарын 12

АЖИЛДАА хэдий сайнч хэдэн тэр бум төгрөгийг хувьдаа идэж хадглаж байгаа авилгагчийг сайн хүн гэдэг юм уу? Хүрэлбаатар чинь тэр их мөнгөнөөсөө та нарт тэгээд хувь өгсөн юм уу? хэ а ха ха . мөн өмөөрөх юмаа олждээ хөөрхйи .

0  |  0
ЗОЧИН(84.128.160.96) 2013 оны 06 сарын 12

АЖИЛДАА хэдий сайнч хэдэн тэр бум төгрөгийг хувьдаа идэж хадглаж байгаа авилгагчийг сайн хүн гэдэг юм уу? Хүрэлбаатар чинь тэр их мөнгөнөөсөө та нарт тэгээд хувь өгсөн юм уу? хэ а ха ха . мөн өмөөрөх юмаа олждээ хөөрхйи .

0  |  0
ЗОЧИН(84.128.160.96) 2013 оны 06 сарын 12

АЖИЛДАА хэдий сайнч хэдэн тэр бум төгрөгийг хувьдаа идэж хадглаж байгаа авилгагчийг сайн хүн гэдэг юм уу? Хүрэлбаатар чинь тэр их мөнгөнөөсөө та нарт тэгээд хувь өгсөн юм уу? хэ а ха ха . мөн өмөөрөх юмаа олждээ хөөрхйи .

0  |  0
Top