Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй анхны эмэгтэй Н.Удвал Монголын анхдагчдын нутаг Булган аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр тэргүүтэй орон нутгийн удирдлагууд нэр дэвшигчийг хүлээн авч , хүндэтгэл үзүүлэв. Монголын нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал ахайтан энэ нутгаас төрж гарсан юм. Эмэгтэй хүн төрийн тэргүүн болвол ихийг хийж, бүтээж чадна гэж тэд үзэж байлаа.
Анхдагчдын нутгийнхан анхны эмэгтэй нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөхөө илэрхийллээ. Булган аймагт Н.Удвалыг дэмжиж ээжүүд, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өрнөжээ. Эрчүүд ч гэсэн дэмжиж, нэгдэж байгаа аж. Монгол ээжүүдийн анхдугаар хуралдааны төлөөлөгч 1427 саналын хар хайрцагийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлээд байгаа аж. Орон нутагт 50-60 хувьд нь хяналтын тооллогыг гараар хийх санал тавьж байна. Тэрхүү хөдөлгөөн өнөөдөр 12 дахь аймагтаа буюу Булган аймагт өрнөж байгаа юм. Одоогийн байдлаар 27.800 ээж гарын үсгээ зураад байна. Монгол Улсын төрийн тэргүүнд анх удаа эх хүн , ээж хүн, эмч хүн, эрдэмтэн хүн нэр дэвшиж байгаад, мөн нам харгалзахгүй дэмжинэ гэдгээ Булган аймгийн эмэгтэйчүүд нэр дэвшигч Н.Удвалд амлалаа.
Ч.Олдох
Сэтгэгдэл ( 4 )
saihan on saihan ch zun bolno baih Udwal said odtoi jawhatai erchtei sain l ajillaj bn
Энэ удаад Энхбаярын бие төлөөлөгчийг Булганыхан сонгохоор шийдээ юу?шоронд суугаа ялтаны бодлогыг хэрэгжүүлэхээ амалсан авгайг дэмжих юм байжээ хөөрхий.
Ene medeeg sonsoh uneheer saihan bna Amjit daguulsan saihan saihan medee ar arasaa tsuwarj olz ihtei baihig husey Udwal saiddaa
Энэ гурван нэр дэвшигчийн дундаас хамгийн өндөр боловсролтой нь Удвал Анх удаа шинжлэх ухааны доктор хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь сайшаалтай Удвал угаасаа хүчээ авах нь тодорхой боллоо