Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн өмнөөс хандив цуглуулж, иргэдээс их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, Т гэгч залуу АН-аас нэр дэвшигчийн хандивын мөнгө цуглуулж явна хэмээн бусдаас 14 сая төгрөг залилсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлэн саатуулжээ. Тэрээр хандив өгсөн иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төрийн албанд ажилд оруулна гэж хуурсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хэрэгтэн АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн нэрийг барьж мөнгө залилсан хэрэг үйлдсэн болохыг олж тогтоосон аж. Түүнчлэн залилан хийсэн Т гэгч өмнө нь Хөдөлмөр зуучлалын албаны тэргүүнээр ажиллаж байхдаа 19 иргэнээс 31 сая төгрөг залилсан хэргээр шалгуулж байгаад оргон зугатаж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Чадаж байгаа юманд арга нь байхгүй гэж энэ дээ яадаг юм манайд энээс өөр хийх ажил үнэндээ алга байна шүү дээ Элбэгдоржоо монголчуудааажл ын байрыг нь олоод өгчих тэгвэл тэд нар тэгэхгүй шдээ нэг л их ярьсан хүн ярихаар өөр юу ч байхгүй шовш ам ажил 2 нь дандаа зөрдөг
Zuvshdee Elbegdorj hagartlaa bayajij baihad yadarsan neg irgen hooltoi l honoj
хувхай луйварчид ичээсэй. Би гадаадад амьдардаг энгийн л нэг залуу. Гэтэл өнөөдөр монгол гэхээр худалч хулгайч гэж гадаадууд боддог болчихлоо. Шударгаар хөдөлмөрлөж болдоггүй юмуу ичиж үхмээр юмаа