НӨАТ-ын босгыг өндөрсгөх нь зөв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

НӨАТ-ын босгыг өөрчлөх Онлайн хэлэлцүүлэгт “CJL” ХХК-ийн захирал Б.Энхчулуун өөрийн байр суурийг илэрхийлж байна

НӨАТ-ын босгыг 200 сая болгох асуудалд та ямар байр суурьтай байна вэ? Яагаад?

НӨАТ-ын босгыг 200 сая болгох асуудлыг дэмжиж байна. Учир нь байгууллагад үлдэх цэвэр ашиг нэмэгдэж, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тогтворжих болно. Өнөөдрийн байгаа 10 хувийн татварыг ихэнх аж ахуй нэгжүүд төлөх боломжгүй байдаг тул давхар тайлан гаргах, орлогоо нуух зэрэг асуудлууд гарч ирдэг. Босгыг өндөр болговол далд эдийн засаг ил болох боломжтой юм.

Өнөөдрийн НӨАТ аж ахуй нэгжид хэрхэн нөлөөлж байна вэ?

НӨАТ төлөх уг нь зөв боловч өнөө цагт орлого нуух, далд эдийн засгийн эх үүсвэр болоод байна. Нэг ёсондоо бид далд эдийн засагтай улс оронд амьдарч байна гэсэн үг юм. Нэмэгдсэн өртгийн падаан улам үнэд ороод эрэлт улам ихсээд байдаг болсон. Худалдан авах ханш нь ч өндөр болж байна. Энд өөрчлөлт хийх цаг болсон гэж бодож байна.

Таны бодлоор НӨАТ ямар байвал эдгээр асуудлууд арилна гэж үздэг вэ?

Босгыг нь өндөрсгөх, эсвэл бүгд НӨАТ төлөгч болж 1 хувиар уг татварыг төлдөг болвол боломжтой гэж үзэж байна. Өөр нэг боломж нь Байгалийн баялаг эзэмшигч гадны болон дотны байгууллагууд арай өндөр хувиар татвар төлж, жижиг аж ахуй нэгж эрхлэгчид болон хувь хүмүүс бага хувиар төлж байвал тэнцвэртэй болох юм.

Та доорх сэдэвт орж үзэл бодлоо илэрхийлнэ үү!

НӨАТ-ын босгыг 10 сая, 100 сая, 200 сая болгох, эсвэл өөр шинэ хувилбар танд байна уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top