УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн дуулиан шуугиан газар аваад байна. Энэ дуулиан шуугиан, эхнэрийг нь цагдан хорьсон хэрэгт бухимдахдаа өөрөө мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдснээр эхэлсэн гэж хэлэхэд хэлсдэхгүй. Анх Е.Отгонбаяр БСШУ-ны сайдаар ажиллаж байх үедээ Чогной гэх бизнесмэнийг сүрдүүлж, улмаар авилгалд авах мөнгөнийхөө тоо хэмжээг уулзахдаа хэлж байсан нь баримтаар нотлогдож цагдаагийн байгууллага шалгах үеэс эхлэлтэй болж таарлаа. Түүнийг шалгах хугацаанд эхнэр О.Эрдэнэсолонго нь дөрвөн банкны 26 дансанд 2009-2013 оны хооронд нийт 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн байдаг. Ингээд эхнэрийг нь саатуулан шалгаж байх хугацаанд Ё.Отгонбаяр тэвчээр алдан твиттер хуудсаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хууль зүйл сайд Х.Тэмүүжин нарт хандан бухимдаж эхэлсэн. Ё.Отгонбаяр "Би шалгуулахад бэлэн, намайг шалга, тэр шоронд чинь ороод өгөе" гэх мэтээр жиргэж байсан юм. Харин хууль хяналтынхан баримттай нотолгоотой хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Түүнээс хойш Ё.Отгонбаяр хамаа замбраагүй үгээр жиргэхээ больсон. Учир нь түүний өмгөөлөгч байцаалтын явцад нөлөөлөх магадлалтай гэж зөвөлсөнтэй холбоотой. Мөн УИХ-ын дарга З.Энхболд түүнд гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналыг тавьсан гэх яриа Төрийн ордонд дэгдэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Гэсэн ч ингэж сэтгэлийн хөдөлгөөнөөр бүрэн эрхээсээ татгалзах нь намд нь гарз хохиролтой учир намын удирдалгуудын хэмжээнд хэлэлцэж байж шийднэ гэсэн янзтай хүлээж байгаа аж.
Нэгэнт хуулийнхан түүнийг хэрэгт холбогдсон баттай баримт байгаа гэж мэдэгдсэн болохоор Ё.Отгонбаяр өөрөө татгалзахгүй байсан ч УИХ-ын чуулганаар эрхийг нь түдгэлзүүлэх магадлал өндөр.
Харин сонирхол татаж байгаа нь Булган аймгаас сонгогдсон түүний араас АН-аас тус аймагт өрсөлдсөн Д.Түмэнжаргал гэгч анаад хүлээж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар Ё.Отгонбаяртай өрсөлдөж ялагдсан бөгөөд 28,95 хувийн санал авчээ. Харин Ё.Отгонбаяр 46,35 хувийн санал авсан юм. Тиймээс Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлбэл Д.Түмэнжаргал хуулийн дагуу УИХ-ын гишүүн болох юм.
Д.Түмэнжаргал нь АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн. “Үндэсний үнэт цаас” ХХК-ны ерөнхий захирал, “ТМ” телевизийн үндсэн хөрөнгө оруулагч. Олон улсын худалдааны эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Ийнхүү Ё.Отгонбаярын хэрэгт хуулийнхнаас гадна АН-ынхан анхаарал тавих болжээ. Ё.Отгонбаяр “өвдөг шороодвол” АН суудлын тоогоо нэмэх тул МАН-ынхан "буруу эргэсэн" гишүүндээ сайтар анхаарал тавихаас аргагүй болж байна.
Сэтгэгдэл ( 9 )
mongol tur uls baihgui bolson shuu.gadnii gar hul bolson baagii nariig almaar baina.hun alj chadahgui ashig harsan aimhaa mongolchuud boljee.
300-say tugrug usreed l gaigui oron suutsnii mungu biz dee.tansag haus buur yariltgui.busdiin nuluuguur mongoloo ideed baina daa.
300-say tugrug mongold mungu bish shuu dee.iim mungutei mongol hun baij bolohgui yu!!!!!!!!!
otgonbayar denduu daruu baina.chamaig hiigeegui hergiin tuluu novshnuud idej baina.adilhan alaltsaachei.uhsendee aigaad baigaa yum be?!!!!!!!!ene huniig mongolchuud helmegduulj baina.
eniig bichsen xund suudal l gol chuxal yum baina l daa. aygui bol neg xogshin baagii l bichsen dee
шаагаад
нээрээ л гомбын хэлсэнээр хаагаад бх шиг бна даа кк
zass shaagaad bai
zass shaagaad bai