Гадаадад байгаа монголчууд маргааш саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Сонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад байгаа сонгогчид анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр болсон. Энэ удаагийн сонгуульд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 6494 сонгогч бүртгэлд хамрагдаж санал өгөх эрхээ баталгаажуулсан юм. Гадаадад байгаа иргэдийн хувьд энэ сарын 14-16-нд гурван нэр дэвшигчид саналаа өгөх юм. Маргаашаас эхлэн гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан авч эхлэнэ.  СЕХ гадаадад байгаа иргэдийн саналыг битүүмжлэж байгаад зургадугаар сарын 26-нд нэгтгэн тоолох юм байна.  Саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлжээ.  Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар нийт 4276 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн бол үүнээс 2777 иргэн буюу 64,8 хувийн ирцтэйгээр УИХ-ын сонгуульд саналаа өгсөн байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.11.155) 2013 оны 06 сарын 13

Одоо явах цаг боллоо энэ нь иргэд эрч хүчтэй эх оронч хүнээр өрх гэрээ толгойлуулж үр хүүхдүүдээ бөөцийлүүлэх цаг ирлээ Эрчүүд үлгэр ярьсаар 23 жил болов Эмэгтэйчүүд амьдрал ярисаар 23 жил болов

0  |  0
Top