Сонгогч Та энэхүү цахим хуудсаар эсвэл өөрийн оршин суугаа газрынхаа харъяа хэсгийн хороонд биечлэн очиж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцана уу. Мөн та санал өгөх хэсгийн хорооны дугаар болон байршлаа мэдэх боломжтой.
Хэрэв таны болон таны гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад зөрчилтэй байвал хуульд заасны дагуу санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 16-наас өмнө зөрчлийг арилгуулах талаар өөрийн харъяа хэсгийн хороонд бичгээр гомдол гаргах эрхтэй.
Мөн өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсэгт санал өгөх боломжгүй бол сонгогчийн шилжилтээр мөн санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 16-аас өмнө шилжих тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрынхаа хэсгийн хороонд гаргаж болно. Үүний дараа шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдсэнээр санал авах өдөр санал өгөх боломжтой болно.
Сэтгэгдэл ( 0 )