ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг ажлаа өгсөн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.
Г.Дэнзэн төсвийн мөнгөөр өөрийн хамаатан саднуудаа Германд аялуулсан баримт дэлгэгдэж мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оролцоотойгоор "Эрдэнэс Тавантолгой"-н 17 тэрбум төгрөгийн тендерийг авсан гэх мэдээлэл гараад байсан. Төрийн албан хаагчдын нэрний оронд хамаатнуудаа явуулсан түүнд ямар нэгэн арга хэмжээ авч, хуулийн байгууллагаар шалгуулахыг МАН-ын гишүүд шаардсан юм.
Г.Дэнзэн "Эрдэнэс Таван толгой"-н тендерт ямар ч хамаагүй гэдгээ хэвлэлийн хурал зарласан ч түүнд итгэх хүн цөөхөн байсан юм. Харин хамаатнуудаа гадаадад зугаалуулж, татвар төлөгчдийн мөнгөөр найрласан нь баримттайгаар илэрсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт түүний эгч Г.Одонгэрэл “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн Ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ч ажлаас гарах өргөдлөө өгсөн юм. Г.Дэнзэнг эгчийгээ ийм албанд томиллоо гэж шүүмжилсэн учир тэрбээр дүүгийнхээ ажлыг бодоод ажлаасаа гарсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
энэ улсыг махн ман ан- бүгд л түйвээж байна. ялангуяа алтангадсынхан гэж .... аль ч нам гарсан засгийн газарт байж байдаг. 2008 онд иргэдийг нь буудан алж байхад алтанхуяг тэргүүтнүүд ман- тай нэгдээд засаг барьсан. одоогийн ёс-- түүний гэр бүл болимоор юм. хоёрт - бгд.... чадваргүй мэдлэггүй улсууд анхан шатны нэгж хороогоор дүүрэн. ан- анхаарахгүй бол явахгүй нь.
Ajil ogson bolood duusahgui biz de.Shalgah heregtei de
odoo ATG n shalgana biz dee aliig shalgaad aliig n shalgadaggui yum
hamaatnuud n tegeed gadaad yabj uzeegui bsan yumyy yum uzeegui l garuud bna doo ajlaa ogood l boloo yu aan
ter ahtaigiin buudaach naaduulaa ah duu nar hgamaatan sadantaigiin bugdiin tarihdaad ungaa
malaas doloon dor bizdaa