Ажилгүйдэл газар авч авлигад идэгдсэн нийгмийн хөгжлийн түлхүүр нь ажилтай, орлоготой иргэн байх. Үнэхээр ч биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгчлэн ажилтай л бол тэр хүн биеэ засч байна гэсэн үг. Ажилтай иргэн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрчихгүй ч гэсэн биеэ цаашилбал гэрээ засчих боломж бий. Үүнээс гадна гар хөдөлбөл ам хөдлөнө гэдэг ардын маань үг бий. Гэтэл сүүлийн үед ажилгүйдэл, ядуурал газар авч байгааг нэг хэсэг нь бэлэнчлэх сэтгэлгээтэй холбон үзэх нь бий. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр бэлэнчлэх сэтгэлгээтэй ч хүн бий, үнэхээр бэлэнчлэх сэтгэлгээг суулгаад байгаа нь ч бий. Наад зах нь өнгөрсөн жилүүдэд иргэн бүрт олгосон 21 мянган төгрөгийн асуудал. Нэг хэсэг нь амьдралд нэмэртэй гэж байгаа боловч нөгөө хэсэг нь зүгээр л бэлэнчлэх сэтгэлгээгээр авч байсан хэрэг. Тэгэхээр бэлэнчлэх сэтгэлгээ гэдгийг үндэсээр нь устгаж байж л амжилтад хүрэхээр байгаа биз.
Гэтэл өчигдөрхөн бас нэгэн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн мэдээлэл сонслоо. Угаасаа ч байж боломгүй нүсэр, хүнд асуудал л даа. Манай төр засаг арай ийм юм хийхгүй байлгүй.
Юу ч гээч. Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгсөн хүн бүрт 1000 төгрөгний нэгж өгнө гэнэ дээ, цаана чинь. Тэгэхээр 1000 төгрөгийн үнэтэй нэгжийг үнэгүй авахын тулд сонгуулийн насны иргэд санал хураах байр руу “Дайраад марш” болох нь л дээ. Эл гайхалтай санааг Монголын залуучуудын холбоо болон үүрэн телефоны зарим оператор компани санаачлан үүнийгээ ажил хэрэг болгохын тулд Сонгуулийн Ерөнхий хороонд саналаа тавьжээ.
Өнөөдрийн байдлаар Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх асуудлыг албан ёсоор хэлэлцэж байр сууриа илэрхийлээгүй байгаа. Нэг үгээр хэлбэл санал өгсөн иргэн бүрт 1000 нэгж өгөх эсэхийг шийдвэрлээгүй байгаа хэмээн эх сурвалж өгүүллээ.
Энэ үнэхээр байж болох асуудал мөн үү. Эл саналыг тавьсан үүрэн телефоны компани нэгжээ үнэгүй өгөхгүй нь мэдээж. Дээрээс нь МЗХ иргэдийн өмнөөс 1000 нэгжний өртөгийг төлөхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр сонгуулийг бизнес болгон харсан дээрх 2 байгууллага чамгүй ашиг хүртэхээр зэхэж байгаа нь илт. О.Магнай дарга аа, ийм өрсөлдөөн байж болох уу. Ч.Содномцэрэн дарга аа, иргэдээ ингэж татаж болох уу. Ерөнхийлөгч өө, ийм сонгууль явуулах нь төр, түмний эрх ашигт хэр нийцэж байна вэ?
Арай утасны нэгжийг соронзон болгон ашиглаж түмнийхээ тархийг барих гэж байгаа юм биш биз.
5 сарын 27-нд УБЕГ-ын вэб хуудаст мэдээлснээр сонгууль өгөх эрхтэй сонгогчдын тоо 1,896,382 байна. Тэгэхээр 1 сая 896 мянга 382 хүнд 1000 төгрөгний нэгж өгнө гэвэл 1.8 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.
1.8 тэрбум төгрөгөөр бид юу хийж, ямар бүтээн байгуулалтыг босгож чадах вэ. Гэтэл ганцхан өдрийн дотор сонгуулийн ирц бүрдүүлэх, сонгогчдыг татах соронзон болгон ашиглаад л салхинд хийсгэх гэж үү.
Энэ мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулахаар төлөвлөгөө боловсруулсан этгээдүүд хэний эрх ашгийн төлөө байна вэ гэдэг нь илт харагдаж байгаа биз. Бизнесийн байгууллага болох үүрэн телефоны оператор компаниудын тухайд байж болох асуудал. Харин Монголын Залуучуудын Холбооны тухайд ийм санал тавих нь зүйд нийцэх үү. Юуны тулд “Залуучуудын” гэх тодотголтой билээ. Гэтэл залуу үеэ “сөнөөх” бодлогыг дэмжиж Сонгуулийн Ерөнхий хороонд 1000 нэгж тараах санал хүргүүлж байгаа нь шударга явдал мөн үү. Ерөөс саналаа өгсөн иргэн бүрт 1000 нэгж өгнө гэдэг “Ариун явдал” мөн үү эрх баригчид аа.
Х.Амгалан
Сэтгэгдэл ( 14 )
ene negj taraaj bgaagiin gol buruutan ni bid shvvdee. eniigee oilgohgvi bgaamuu. tegeed ch ene mungu ni vvren telefonii gazraas uursduus ni garna gej sonsson yum bn. yer ni songuuliin irts hvreltsehgvi bol 1.8 terbum baitugai l zardal dahin songuulid zartsuulagdana.
buruu hun songochih geed baigaa aav eejeesee bolood iim arga hereglej baina odoo yahav dee
Хөөе боловсролгүй сэтгүүлч ээ. тоогоо зөв бодчоод сенсааци дэлгээч Мангар минь бодоод үзэхээр 1 тэрбум 896 сая болж байна.
Энэ чинь худлаа мэдээлэл гээд байгаагүймүү? ер нь тийм байсан ч бидний л буруугаас ийм үйлдэл хийхэд хүрч байгаашд. Манай улсын сонгуулийн ирц муудсаар байгаа. идэвхижүүлэх аргаа олохгүй аргаа бараад ингэж байгаа байлгүй дээ
Udwal tegeed garna gj... garaad ulger yrihgui gj uu ... tegj ch hudlaa yrihaa bolio baterdene ni hamaagui deer
Эрчүүд үлгэр ярьсаар 23 жил болов Эмэгтэйчүүд амьдрал ярисаар 23 жил болов
Одоо Монголын эмэгтэйчүүд бүгдээрээ дэмжинээ бас дээр нь өрх толгойлж байгаа эрчүүд ажилгүйчүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс буюу ард түмний ядуу дунд хэсэг Удвалыг дэмжиж байгаа мэдээ байна
Амгалан чи усан толгойтой юм уу
эргүү сэтгүүлч үү**********Сонгуули йн хороо юу
yaj urjuuleheeree ingej buruu boddog bainaa hahaha usan tolgoitoi setguulch hahaha
irgedee dendvv doromjison hereg bishvv.
haah ene setguulch nar gej unen usan tolgoitoi garuud bh yumaa tegeed ichihgui tavih yumdaa
1000 нэгж яаж ч бодсон 186 тэрбум болохгүй ээ. Манай улс 186 сая сонгуулийн насны иргэнтэй болоо юу?
БУРУУ БУРУУ