Налайх дүүргийн иргэд, сонгогчид шударга Ерөнхийлөгчтэй байхыг хүсч байна. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг шударга ёс, үнэний дуу хоолой болно хэмээн үзэж, түүнд 100 хувь саналаа өгөхөө илэрхийллээ. Өглөө эртлэн тус дүүргийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар очсон түүнийг Налайхын иргэд хүлээж байсан юм. Н.Удвал тус дүүргийн Засаг даргын Тамгын газраар орж албан хаагчидтай уулзав. Энэ тухайгаа тайлбарлахдаа “Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болоосой гэж хүсч байна. Нөгөө хоёр нэр дэвшигч бүх аймгийг онгоц хөлөглөн тойрч байна. Миний хувьд машинаар 14 аймгийг тойрч сурталчилгаагаа хийгээд явж байна. Ингэснээр ард түмнийхээ татварын мөнгийг хэмнэх сэтгэл минь байгаа. Эх хүн эх орондоо үргэлж үнэнч байх ёстой” хэмээн хэллээ.
Үүний дараа тэрээр өөрийг нь ирнэ хэмээн хүлээж, хэзээ ирэх бол гэж харуулдаж байсан Налайх дүүргийн, иргэд сонгогчиддоо талархал илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус дүүргийн иргэд түүний мөрийн хөтөлбөрөө ярьж байгааг телевизээр харсан. Өөрийнх нь амнаас сонсч, асуух зүйлүүдээ тодруулж авахыг хүсч байсан. Мөн Налайхчуудын хүсч, хүлээж ирсэн шударга ёсыг гол уриагаа болгосон учраас түүнийг 100 хувь саналаар сонгоно гэдгээ илэрхийлж байлаа.
Үүний дараа Н.Удвал Налайх дүүргийн ахмад настан Зайнулдай гуайнд зочиллоо. Тэднийх Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй анхны эмэгтэйг халуун дотноор хүлээн авсан төдийгүй казах үндэсний хувцас бэлэглэв. Үзмэн ягаан өнгөтэй дээл сайхан зохисноос гадна яг таарч байлаа. Н.Удвал хариу талархал илэрхийлээд “Сайхан сэтгэлээ шингээж оёсон дээлийг тань Баян-Өлгийн иргэд, сонгогчидтой уулзахаар явахдаа заавал өмсөнө” гэв.
Ч.Зотол
Сэтгэгдэл ( 4 )
энэ ёстой онигоо байхаа казакууд дийлэнхи болсон газар эмэгтэй хүнд ерөнхийлгөч болгоно гэж 100 хувь санал өгнө. зууны шилдэг онигоо
husel temuulel ihtei eejuud egch nar min demjij shine erin ehleh bolloo
Eej hun l hoino eh ornoo ur huhed ah duu ger bulee hudaldahgui e bi itgej bga ta chadna
100 huvi ugnu gej yaj meddeg bnaa Arai mungu uguud bat araand n hiichihsen yum bish biz dee