МАН маш их хичээж байна. АН аархаж байна. Харин өнчин намтайгаа өөрийнхөө хүчээр зүтгэж буй ганц эмэгтэй нэр дэвшигчээ нөгөө хоёр нам нь ‘’ичээнд’’ нь хорлохоор чармайж буй. Н.Удвал хүч тэнцвэргүй тулалдаанд хүүхнүүдийнхээ дэмийг авч эхэлжээ. Хаа явсан газар нь халуун сэтгэлийн үгс, халуун нулимстайгаа урсаж байгаа. Н.Удвал эцэг өвгөд, их хатадын таван сумыг багцалж, хугарахгүй бат бэх байхыг билэгдсэн нь Монголчуудаа тарж бутрахыг биш, эвлэлдэн нэгдвэл юунд ч дийлдэшгүй хүчтэй гэдгийг билэгдэн, сонгуулийн сурталчилгааныхаа цөмийг болгосон нь хэн ч халдашгүй бат цайзыг босгосон төдийгүй өрсөлдөгч сөргөлдөгч талуудын элдвээр хэмлэх үгийг нь ч хааж чадсан юм. Н.Удвалын нэр хүнд аажмаар өсөв. Хор найруулах, хүүхэн эргүүлэх, хөрөнгө мөнгө хумслахаас өөр шидгүй болсон улс төрч увайгүй эрчүүдийн дургүйг ч хүргэж эхэлжээ. Хөмхийгээ зуусан улс төрчид, хөлснийхэн ч ханцуй шамлан, хөөрхий нэр дэвшигч эмэгтэйг чадах хор гүйлгэж эхлэв.
Хамгийн эхний занга нь нэр дэвшигч эмэгтэйн хэвлэсэн нийтэлсэн сурталчилгааных нь бүхий л материалыг худалдаж авч хураагаад, хуйгаар нь шатаах аргыг сонгожээ. Хуруу хумсаа хугалан байж хуримтлуулсан хэдхэн төгрөгөөр хэвлүүлсэн сонин, нугалбар, захидлыг нь хүнд хүргэхгүй байх ядмаг аргыг улс төрч сэтэртэй увайгүй эрчүүд санаачлав. Энэ нь улс төрч эрчүүдээс залхаад байгаа өнөө цагт өргөн олны дургүйцлийг улам өрдөж, өдөөж өгөв. Өрсөлдөгч хоёр эрийн намууд нэр дэвшиж буй ганц эмэгтэйн сонины ширхэг бүрийг нь 500 төгрөгөөр үнэ цохин худалдан авч, хөлсний урваач шарваачдыг угжиж, яг л Орифлеймын сүлжээ шиг ажиллаж байгаа мэдээ байна.
Нэр дэвшигч сурталчилгааныхаа сонинг өнгөрсөн 5 дугаар сарын 22-ноос хэвлүүлснээс хойш хаана хэнийд хэдэн сонин, нугалбар, захидал очсон нь тодорхойгүй байна. Зөвхөн Завхан аймагт л гэхэд 18 мянган сонин очсоноос зөвхөн 3 мянгыг нь тараагаад бусад нь замаас нь дээрэмдэн арилжаанд орсон албан бус мэдээ байна. Эрт цагт шилийн сайн эрс адуу мал, амбан шар, торго дурдан дээрэмддэг байсан бол одооны намуудын дээрэмчид сонин хэвлэлийг алт эрдэнээс дутахгүй үнэлэн замаас нь дээрэмдэж суудаг ажилтай болжээ. Тэр байтугай баруун аймагт ачигдах замд нь амдан авч, мөнгө төгрөгөөр аргалан сугалан авах хөдөлгөөн өрнөж, нууц сүлжээчид ажилдаа гарсан байна. Өрсөлдөгч намуудын штабт зөвхөн Н.Удвалын сонин хэвлэлүүдийг худалдан борлуулж авах түр цэгүүдийг нээн ажилллуулж, төлбөрийг бэлнээр хийж байгаа сураг байна.
Уул уурхайгаар хөлжиж, улсаа зарсан МАНАН-гаас нэр дэвшигч хоёр хөдөө орон нутагт нисдэг тэрэг, онгоцоор заларч байгаа бол хөөрхий Н.Удвал бараг мориор л явах нь холгүй яваа. Энхэл донхол ихтэй ч шантралгүй урагшилж, сайхан хүмүүсийн эрчмээр тэжээгдэн, уулзалт бүрээс урмын үг сонсож, уйлж уярсан хүмүүстэй уулзаж, сэтгэлийн үгээ ярисаар яваа. Аз болоход хямд зардлаар босож байгаа сонгуулийн сурталчилгаа нь ард олонд таалагдаж, ард иргэд ч, ач тач үзэж байгаа намууд нь ч түүний сурталчилгааны сонин, сэтгүүлийн эрэлд хатаад байгаа юм. Төвөг багатай, зардал багатай зохион байгуулагдаж байгаа түүний уулзалтууд нь халуун дулаан уур амьсгалд болж, захаасаа олны талархлыг хүлээсээр байгаа юм. Н.Удвалыг ард түмэн түшиж, ээжүүд эгшиж, олигархиуд гэдийсээр байна.
В.Заяа
Сэтгэгдэл ( 7 )
enhbayrtaiga adilhan orobduuleh piar hiij bga ni ene u.arai bish shuu.udbalaa .chi zugeer l zagasand haysan ogoosh todii ym shu.
udvald amjilt husie
udvald amjilt husie
МУ-ын хүн амын 50гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл түүхэндээ анх удаа МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нь Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн содон үзэгдэл болж байна Н.Удвал та монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл шүү танд амжилт хүсье
энэ бол АН-н увайгүй хүмүүсийн хийж байгаа зүйл шударга л өрсөлдөлдөө
hatan uhaanig emegtei hunig hundeldeg bolmoor yuma
өөрсдөө хурааж аваад шатаагаад албаар шоудаад байгаа юм биш үү Удвал сайд эрүүл мэндийн салбарт юу хийсийн өө нэрээ Э.Удвалыг эх барьсан гэсэн харин өдөр болгон л эх баригч эмч нар хийдэг ажил. өмнө нь бои комбинатад очиж байсан уу үгүй туул голоо гэв гэнэт сандаг байна ш дээ. юун Мандухай хатан өөртэйгээ зүрэлдэг юм. Ерөнхийлөгч агсан Н.Энхбаяр чинь тийм их мөнгө идчээд юу ч идээгүй гээд гүрийгээд байдаг байна. Хүн шиг бай Удвал сайдаа ард түмэнтэйгээ нэг сайхан Автобусанд шахцалдаад явж байгаа зургаа нэг тавьчихыг бодоорой