Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.
Тэдгээрийн дотор Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил, Саналын хуудас хэвлүүлэх ажлын явцын талаарх ажлын хэсгийн мэдээллийг тус тус сонсолоо.
Мөн хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын Залуучуудын Холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч дээрх агентлагаас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичигт, Үүрэн холбооны оператори компаниуд /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/ нь саналаа өгсөн сонгогч бүрд 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгджээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачилгыг дэмжлээ.
Сэтгэгдэл ( 12 )
энэ бас сонгогчдоос санал авах нэг арга уу
avarga ulsig udirdaj chadna gej bodoj bn uu. minii bodloor bol arail barahgui bolov uu gej bodoj bn daa
doromjlol 1ooo tug avsan avaagvi bid sanalaa uguh uhansartai shvv dee
BOLIOCHEE! Iim hachin um gej baij boloh uu? Huviin kompany zugeer l sonsogchdiin erholt ”HUDALDAAD” avchih uu? Tor archaagaa Aldaj ee
Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цаг болсон Удвалыг уухайлан дэмжих хэрэгтэй бүсгүйчүүд ээ
Энэ бол АН-ийн хийж байгаа зүйл өөрсдийнхөө төлөө санал авах гээд 1000нэгжээр ард түмнийг хуурна гэдэг худал шүү ард түмэн бид хэн энэ улсад хэрэгтэй байгааг мэднэ
Ард түмний санал 1000 нэгж үү инээдтэй ч юм аа даа. өгөхөө хүрвэл 1000 нэгжтэй нэгжгүй өгч л таараа
МОНГОЛЧУУД УЛС Т€РЧИДД €€ ИТГЭХЭЭ БОЛИОД СОНГУУЛЬД Ч ОРОЛЦОХОО БОЛИСОН
МОНГОЛЧУУД УЛС Т€РЧИДД €€ ИТГЭХЭЭ БОЛИОД СОНГУУЛЬД Ч ОРОЛЦОХОО БОЛИСОН
Гар утасгүй хүнийг алагчилж байгаа юм уу
ene odoo ui ve. iim erguu shiidver bj boloh uu humuusee
Sain bna bolj bna