Багануурын Засаг дарга М.Гончигжав эмнэлгийн ажилчдад мөнгө тарааж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Монголчууд  төрийг жолоодох тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гээд  ойрын өдрүүдэд тун завгүй байна. Сонгуулийн сурталчилгааны ажил ч ид дундаа өрнөж байна. Гурван нэр дэвшигч шинэ  хуулийн дагуу богино хугацаанд сурталчилгаагаа хийх учиртай. Энэ хугацаанд хууль зөрчсөн үйлдлүүд шил шилээ дараалан гарсаар байна. Өчигдөр буюу 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Багануур дүүрэгт очсон. Энэ цаг үетэй давхцуулан  Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав хууль зөрчиж, эмч, эмнэлгийн ажилчдад тэтгэмж, буцалтгүй тусламж хэмээн мөнгө тараажээ.  Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, телевизээр ярилцлага өгч,  баталсан байна.

       

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн  33.7.9-д зааснаар “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох”-ыг хориглоно хэмээн заасан байдаг. Хууль дүрмийг  даган ард олноо үлгэрлэн дагуулах учиртай хүмүүс өөрсдөө энэ мэтчилэнгээр  хуулиа зөрчөөд байвал Монгол Улсад хуулинд захирагдах хүн үлдэхгүй нь байна шүү дээ.

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sweet(202.21.113.138) 2013 оны 06 сарын 14

наад мал чинь тийм хууль байдгийг мэдэхгүй л байхгүй юу. Өг өг шалга торго. Гүйцээ

0  |  0
Top