Монголчууд төрийн тав дахь Ерөнхийлөгчөө сонгох өдөр хаяанд тулжээ. Энэ үеэр гурван нэр дэвшигч шинэ хуулийн дагуу богино хугацаанд сурталчилгаагаа хийх учиртай. Сонгуулийн сурталчилгааны ажил ч ид дундаа өрнөсөөр байна. Сонгуулийн үеэр будлиан, хууль зөрчсөн асуудлууд ихээр гардаг. Тэгвэл энэ хугацаанд хууль зөрчсөн үйлдлүүд шил шилээ дараалан гарсаар байна. Тухайлбал, өчигдөр буюу 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Багануур дүүрэгт очсон. Энэ цаг үетэй давхцуулан Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав хууль зөрчиж, эмч, эмнэлгийн ажилчдад тэтгэмж, буцалтгүй тусламж хэмээн мөнгө тараажээ. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, телевизээр ярилцлага өгч, баталсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7.9-д зааснаар “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох”-ыг хориглоно хэмээн заасан байдаг. Энэ мэт хууль зөрчсөн эрхмүүдэд Монгол Улсын хууль үйлчлэхгүй байгаа нь харамсалтай юм. Хууль дүрмийг даган ард олноо үлгэрлэн дагуулах хүмүүс энэ мэт хууль зөрчсөөр байх уу.
Сэтгэгдэл ( 3 )
baganuur duurgiin zasag darga toriin alban haagchidiig olnoor ni haldag tiim l hun shuu dee. ene zergiin ajil yu ch bishee
Энийгээ л больчих юмсан даа... Хэн нь ч байсан...
Ж.Энхбаярын сайт бичиж байна шүү.гол Шударга л байх хэрэгтэй.Алийг нь чялгах хэрэггүй.