Чоно борооноор, ”Авзага” П.Мэндбаяр үймээнээр...

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Үүлний сүүдэрт харлаад байсан “Авзага трейд”-ийн П.Мэндбаярт мишээх боломж олдлоо.  Ёстой л чоно борооноор гэгчээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг гишүүний бүрэн эрхээс нь татгалзуулж ч магадгүй гэх “шум”-ыг авмагцаа намд элсэх их замдаа зориг шуудран гарсан гэж байгаа. Гэхдээ П.Мэндбаярын тухайд АН-д элсэхээс ч өөр гарах гарц, явах зам үгүй. Тэр ч бүү хэл АН-д элссэнээр өөрийн бизнесийг цэцэглүүлэн хөгжүүлэх боломж олдох төдийгүй, “Их цэвэрлэгээ”-ний шуурганаас эсэн мэнд мултрах, хоргодож үлдэх хаалт хамгаалалт нь болох учиртай. Тиймдээ ч өтөл насандаа намд элсэж, батлах өвөртлөхөөс нэг их цааргалаагүй нь мэдээж. Харин ч боломжийг хүлээж байгаад сонгуулийн дуулиантай зэрэгцэн хүслээ биелүүлсэн нь энэ.

Ингэснээр наанадаж Үүл баатараар нураалгах дээрээ тулаад байгаа хууль бус барилгаа аварч үлдэх, цаанадаж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын асуудал нэг тийш шийдэгдэж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзвал суудлыг нь эзлэх бодлого явагдаж буй хэмээж байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр суудлаа суллаж ч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр нь гарын үсгийг нь мутарлуулж өргөдлийг бичлүүлдэг жишиг аль хэдий тогтсон. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөв, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа татгалзав гэдэг өргөдөл бол улстөрчдийн багны цаана нуугдаж байгаа асар том хорт явуулга.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын тухайд эртнээс нааш шидэгдсэн чулуунд оногдож үүнийхээ золиосонд эхнэрээ тавиад туучихсан нэгэн. Гүн шоконд орсон тэрбээр ямарч хэрэг тулгасан би хүлээхэд бэлэн байна гээд ам гарчихсан байгаа. Түүний гэр бүлээ гэсэн сэтгэл дээр нь “тоглолт” хийж “Гишүүний бүрэн эрхээсээ татгалз” гэх саналыг УИХ-ын дарга нь хүртэл хэлээд амжсан. Хүрд эргээд л эхэлчихсэн бол оргилдоо хүртэл хурдлаад зогсоно. Хурдлан эргэж буй хүрд замдаа тааралдсан бүхнийг эргүүлэгтээ оруулаад “залгичихаа” мэднэ дээ. Ийм л асуудалд ороогдсон эрхэм гишүүний суудал суларч магадгүй байгаа. Хэрэв Ё.Отгонбаяр гишүүн өөрийн бүрэн эрхээсээ сайн дураараа тат­галзчихвал 14 хоногийн дотор дахин нөхөн сонгууль зарлаж 30 хоногийн дотор сонгууль явуулна. Хуулиндаа ингээд заачихсан байгаа учраас сонгуулийн ажиллагаа ард түмнийг сэхээ авч хэргийн учир начрыг тунгаах завдалгүй шуураад л өнгөрнө. Тэр АН-д найдлага тавьж байгаа ч нөхөн сонгуулиар гарч ирэх эсэх нь эргэлзээтэй...

Учир нь түүний нэр аль хэдий муудаж, шалбаагт унасан байгаа. Тиймдээ ч өмнө нь Булган аймгаас УИХ-д нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодож байсан нэгэн.

Луйврын талбай дээрх барилгаараа алдаршсан тэрбээр өдгөө түүнийгээ балгас болгуулахгүй хэмээн улаан цагаандаа гаран зүтгэж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн тав­дугаар хороонд орших VI сургуулийн биеийн тамирын талбайн чанх урд талд нь 15 давхар барилгын ажил эхлүүлэхээр суурийг нь тавьчихсан. Гэтэл уг газрыг чөлөөлөхийг Хотын мээр Э.Бат-Үүл өн­гөрсөн оны аравдугаар са­рын 3-ны өдөр захирамж гарган “лүндэн буулгасан” байдаг.

Энэ нь “Авзага трейд”-ийн П.Мэндбаярын увайгүй зантай холбоотой. Тэрбээр анх 1998 онд хоёр га га­зар худалдаж авахаар хөө­цөлдөж эхэлжээ. Гэтэл түүнд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга 1200 ам.метр газар ол­гох зөвшөөрөл өгч. Үүнд шаралхсан “Авзага” П.Мэндбаяр авсан газрынхаа хажуу талд нь байрлах сургуулийн зориу­лалттай газарт дур мэдэн барилгын суурь тавьжээ. Тиймээс Үүл баатар хууль бусаар “хуссан” газраа яаралтай чөлөөлөхийг шаардсан ч өдгөө АН-д элсэн хамгаалалтанд орж Үүл баатраас “өшөөгөө “ авчээ.

Үүнээс өмнө Үүл баатрын захирамж гарсны дараа хөрөнгө мөнгөө зарсан гэдэг шалтаг тоочин барилга эхлүүлэх зөвшөөрлөө авахаар хотын захиргаагаар гүйдэлтэй болж дээгүүр доогуур харайлгасны эцэст асуудал арай намжиж чимээгүй болсон.

Гэтэл эл газрын асуудлыг мэдэх албан тушаалтнууд нь ““Авзага” трейд компа­нийн барилгын суурийн ажил хууль бус. Уг барилгын суурийг босгохдоо ямар ч захирамж зөвшөөрөл аваагүй. Удахгүй арга хэм­жээ авч суурийн ажлыг бага дээр нь буулгах талаар ярилцаж байгаа” хэмээсэн байдаг. Гэтэл луйврын ажилдаа гаршсан тэрбээр улстөрийн намын нөмөр нөөлөгт багтахаар намын гишүүн болсон төдийгүй хязгааргүй эрх дархыг бий болгохын тулд УИХ руу ч санаархаж байгаа нь энэ. Бусдын жишгийг дагаж намдаа хандив, өргөл барьц ч өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Боохой борооноор гэж...

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(202.21.113.139) 2013 оны 06 сарын 23

Онцгүй хүн

0  |  0
Шулга Мэнбаяр(27.123.214.110) 2013 оны 06 сарын 15

Шулга Мэндбаяр их онцгvй хvн байдаг гэсэн vнэн юм байна. Хvvхдvvд нь бас шулга гэсэн.

0  |  0
Шулга Мэнбаяр(27.123.214.110) 2013 оны 06 сарын 15

Шулга Мэндбаяр их онцгvй хvн байдаг гэсэн vнэн юм байна. Хvvхдvvд нь бас шулга гэсэн.

0  |  0
ард(182.160.22.137) 2013 оны 06 сарын 14

тэнэгт юунд атаархах юм

0  |  0
ард(182.160.22.137) 2013 оны 06 сарын 14

тэнэгт юунд атаархах юм

0  |  0
irgen(202.126.91.176) 2013 оны 06 сарын 14

uuriinh hurugu gej yu baisan yum huurhii hededn barilgachidiin TSALIN HULS TSUSAAR l bayajsan bas neg luivarchin............

0  |  0
Зочин(202.9.47.132) 2013 оны 06 сарын 14

Атаархалаа гэж энэ шүүдээ

0  |  0
Top